Монгол Улс ноолууран бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэллээ

2020 оны 10 сарын 17

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн түүхий эдийг гүн боловсруулах, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд "Монгол экспорт- Экспо 2020", “Ноос ноолууран, арьс ширэн бүтээгдэхүүн-2020” нэгдсэн арга хэмжээг  2020 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Тухайлбал: Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн шугамаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэд баталгаажуулалтын албыг бий болгож, Монгол Улс ноолууран бүтээгдэхүүнээ “Монголын Хаан ширхэгт” чанарын тэмдгээр баталгаажуулан экспортод гаргаж эхэллээ.

Цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн тулгуур салбар болгохын төлөө ажиллаж байна.Үзэсгэлэн худалдааг Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар Азийн хөгжлийн хөгжлийн банк, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил-нэмэлт санхүүжилт төсөл, Нэмүү өртгийн сүлжээ төсөл зэрэг байгууллагууд оролцож байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.125) 2020 оны 10 сарын 18

Dizaineruud n herelegchiin stil ongo sonirholiig mederch chaddaggui mangar hog zondoo hiij languund hevtseer

0  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 10 сарын 17

Mongol nooluur ni sain bolovch, teruugeeree sain chanartai yum hiij chaddaggui, export gargaad hen awhiin, bugd gologdol bolno. Ter sain noluuraa ashiglaad sain hiij surah heregtei. 460 000 r awsan yum 3 umsuud l tsunh uursen taldaa buustsun,

0  |  0
Ноолуур (202.179.24.234) 2020 оны 10 сарын 17

Монголын ноолууран бүтээгдэхүүн аль өмнөх соц нийгмийн үед экспортод гарч эхэлсэн ш дээ малаа. Дөнгөж одоо гарч байгаа юм шиг донгосохоо больж үз хүмүүсийг юу гэж бодоод байгаа новш вэ?

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 17

ovoodoo

1  |  0
Top