Монголчууд 2020 оны хоёр дахь сонгуулийнхаа ард гарч авлаа. Бидний улс төр дэх оролцоо, амбиц өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг орон нутгийн сонгууль улам томруун харуулав. Орон нутгийн сонгуулийг жалга, дов, баг, хороогоор төсөөлдөг урьдын бодол ул болж, шинэ цагийн сонгууль ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг болсныг нотоллоо. Ямартай ч сайн муу, сайхан муугаа дуудалцсан сонгуулийн чимээ намдаагүй байна. Энэ удаагийн сонгуулиар НИТХ-ын 45 мандат дээр найман эмэгтэй торойтол гарч ирэв. Тэднийг эмэгтэй хүний ухаанаар, эх хүний сэтгэлээр идэвх чармайлттай ажиллана гэсэн хүлээлт бий болоод байгаа юм.
Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс “Долоон гарагийн тэмдэглэл”, “Шантралгүй урагшил”, “Зогсолтгүй тэмүүл” номуудын зохиогч, лектор, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Оюунзул гэхэд дэвшсэн тойрогтоо 44.6 хувийн санал авснаар нэгээр гарч ирлээ. Уг тойрогт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, Монгол Улсад өнөөдрийг хүртэл цор ганцхан удаа Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Уянгахишиг, түүнчлэн Э.Тамир, Б.Амараа нарын өрсөлдөгчдөөсөө хол тасархай ингэж сонгогдоно гэдэг эмэгтэй хүн бүү хэл эрэгтэй нэр дэвшигч нарын хувьд ч хүндхэн даваа. Түүнд ийнхүү баянзүрхчүүд цор ганц эмэгтэй төлөөллийг төрд илгээсэн нь энэ. Ингэж л Баянзүрхийн сонгогчид Ү.Оюунзулд илтгэл дэвслээ.
Тэгвэл Баянгол дүүргийн сонгогчид Ардчилсан намаас нэр дэвшсэн, сэтгүүлч Д.Энхтуяад ямар ч эргэлзээгүйгээр 42.3 хувийн саналаар нийслэлийг тохинуулах, эрх баригчдад хяналт тавьж ажиллах хариуцлагатай итгэлийг хүлээлгэлээ. МАН-аас нэр дэвшсэн Б.Сэмжидмаа, Ч.Мэндбаяр нарыг ардаа орхив. Тус дүүргээс сонгогдсон дараагийн нэг эмэгтэй бол Монгол Улсын баатар Дандарын зээ охин Г.Гангамөрөн. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн ард шил даран гарч ирэв. Хотын түгжрэл дунд машиндаа хоол, унд хийсэн хэмээн шүүмжлүүлж байсан ч тэр өөрийгөө таниулж чадсан нэгэн.
Нийслэлийн хамгийн олон хүн ам амьдардаг Сонгинохайрхан дүүргээс МАН-аас нэр дэвшигч Н.Баярчимэг, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг нар түүртэлгүй сонгогдсон. Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар НИТХ-д анх удаа сонгогдов. Түүний хувьд эмч, сувилагч нарын цалинг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах ёстой хэмээн сүүлийн жилүүдэд идэвх чармайлттай ажиллаж ирсэн хэмээн үнэлэгддэг.
Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Л.Ариунтуяа НИТХ дахь эмэгтэйчүүдийн тоог нэмж төлөөлөгчөөр сонгогдож чадсан юм. Өмнө нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байсан.
НИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон хоёр эмэгтэйн нэг нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа. Тэрбээр өөрөө НИТХ-д ялалт байгуулахаас гадна нийслэлийн хуралд намынхаа хоёр төлөөлөгчийн хамтаар ялалт байгуулж, дүүргийн ИТХ-д багаараа ялалт байгуулсан бахдам амжилт гаргаад байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Дээд тэнгэрээс Дандар баатар маань харж ихэд гомдож бгаа бх даа.Энэ хүний нэрээр 2 хүүхэн тоглолт хийчих юм аа.Үнэхээр өвөөдөө хайртай ач охин юм бол эх орон гэж ямар үнэтэй.энэ улсыг дэлхийд данстай тусгаар улс бодоход өвөө шиг чинь олон Монгол эрс алтан амь.бүлээн цусаараа хамгаалж ирснийг хүүхэд залууст таниулж эх оронч сэтгэлтэй болго доо\nГэвч даанч чи чадахгүй бх даа
Мөнгө тараана,шантаачилна.Яг мөнжигрөөрөө гарч ирсэн нь Болормаа л байх.
za daa ene caixan jiibaanuud ulam caixan tancag jibaadax bolloo ene ENXTUYAA jibaag neg odor Congo turshaltand oruulnaa
хахаха мөнгө өгч, биеэ үнэлж нэр дэвших эрх авна дээр нь дахиад мөнгө тарааж гарчихаад хэхэхэ