УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2020.10.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ирэх 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Бид сонгуулиа өгдөг байж чадах уу, ардчилал маань амь бөхтэй байж чадах уу гэдэг дээр маш их санаа зовж байна. Ирцийг идэвхжүүлэх ёстой. Сая Орон нутгийн сонгуулиар харагдлаа шүү дээ. Иргэд, сонгогчид хаана очиж, яаж саналаа өгөхөө ч мэдэхгүй байна. Цаашид ирц дээр анхаарах хэрэгтэй. УИХ-ын гишүүн болоод гурван сар болоход надад 6000 хүсэлт ирсэн байна. Тэдний ихэнх нь түгжрэл, замын орц, гарцтай холбоотой байна. Тиймээс ХҮН-аас тов тодорхой байр сууриа илэрхийлээд явна. Хуульд өөрчлөлт оруулах болно. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай байна" гэж ярилаа.
Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Нийслэлийн өмнө тулгамдсан гол асуудал бол түгжрэл. Үүнийг шийдэхийн тулд бүх нам, эвсэлтэй хамтарч ажиллана. Сөрөг хүчин яаж ажиллах ёстой вэ гэдгийг үзүүлнэ. Дөрвөн жилийн дараа гэнэт дуугардаг сөрөг хүчин байж болохгүй. Бид ингэж ажиллана. Хотын даргын хувьд ямар хүн байх ёстой гэвэл хотын иргэнийхээ зүтгэлд хамгийн их зүтгэдэг, хүнд ажлыг нь өөрөө үүрч, хариуцлагаа үүрдэг л байх ёстой. Ийм хотын даргыг бид хүсэж байна" гэв.
Сэтгэгдэл ( 6 )
Zuv.demjij baina\n
Xuulichilj ogox ni mash zov sanaa demjij baina.Evropod ingej xuulichilj ogsnoor xyn bolgon songuulidaa mash idevxitei oroltsoj songuuliin yamar ch margaan gardaggyi.
Амалсан амлалтуудаа биелүүлдэг, ямар ч албан тушаалтай бай хуулиа бмелүүлдэг, иргэдийэхээ итгэлийг олсон цагт иргэд сонгуульдааидвэхтэй оролцоно. Тэрнээс биш ямар ч нам гарсан өөрчлөлт байхгүй бол сонгоод ч яаадын та нарыг.
Бидний ирээдүй хүүхдүүдийн төлөө зөв л ярьж бна,танд хамаагүй бол хүн харааж өөрсдийгөө битгий зовоо
Доржханд Авгай луйварчин Элбэгдоржийн бага хатан болж ХҮН болохнээ .Тэгж бас Монголийн Төрийг самарчгадаадад зарж, гадны гар хөл болж баяжахуу.хэхэ
Элбэгдоржийгоо аваачээ