СЕХ-ноос НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан 45 төлөөлөгчийн нэрсийг өргөн барилаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн долоо хоногийн пүрэв /2020.10.15/ гарагт болж, өнгөрсөн билээ.

Тэгвэл өнөөдөр /2020.10.19/ Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасан хугацаанд НИТХ-ын сонгуулийн дүнг албан ёсоор хүргүүллээ. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын дарга Р.Дагвад Сонгуулийн ерөнхий хорооноос НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, ялалт байгуулсан 45 төлөөлөгчийн нэрсийг өргөн барилаа. 

Энэ үеэр Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916.626 иргэн бүртгэгдсэнээс 438.864 нь буюу нийт сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна. Нийслэлийн Сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.4, 16.2.5, 73.1, 73.2, 73.3, 73.4-д заасны дагуу нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 35, 36 дугаар тогтоолыг НИТХ-д өргөн мэдүүлж байна” гэв.

Харин НИТХ-ын дарга Р.Дагва “Хуулийн дагуу шуурхай сайн ажилласан сонгуулийн хорооны гишүүд, дарга та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээсэн юм. Ингэснээр НИТХ-аас анхдугаар чуулганыг хуралдуулж, шинээр сонгогдсон 45 төлөөлөгч тангарагаа өргөх нөхцөл бүрдэж байна. 

-НИТХ-ЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРС-

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ (Мандатын тоо - 6)

1-р тойрог
 

  • Д.Ихбаяр (МАН)
  • Ө.Сумъяабаатар (МАН)

2-р тойрог
 

  • Ж.Батбаясгалан (МАН)
  • Г.Гангамөрөн (МАН)

3-р тойрог
 

  • Д.Энхтуяа (АН)
  • Ч.Мэндбаяр (МАН)

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ (Мандатын тоо - 10)

4-р тойрог
 

  • М.Тулгат (АН)
  • Т.Батцогт (АН)

5-р тойрог
 

  • П.Наранбаяр (ХҮН)
  • Д.Гантулга (ХҮН)

6-р тойрог
 

  • Ү.Оюунзул (МАН)
  • Д.Энхбаяр (МАН)

7-р тойрог
 

  • П.Пүрэвдаваа (АН)
  • Н.Баярмөнх (МАН)

8-р тойрог
 

  • Б.Сүхбаатар (МАН)
  • Б.Пүрэвдагва (МАН)

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ (Мандатын тоо - 10)

9-р тойрог
 

  • Ц.Төрхүү (МАН)
  • Р.Дагва (МАН)

10-р тойрог
 

  • Б.Сэргэлэнбаатар (МАН)
  • Ц.Баттөр (МАН)

11-р тойрог
 

  • Ж.Сандагсүрэн (МАН)
  • Н.Баярчимэг (МАН)

12-р тойрог
 

  • Г.Төгөлдөр (МАН)
  • М.Говьсайхан (МАН)

13-р тойрог
 

  • Н.Алтаншагай (МАН)
  • Б.Мөнхцэцэг (МАН)

СҮХБААТАР ДҮҮРЭГ (Мандатын тоо - 4)

14-р тойрог
 

  • М.Халиунбат (МАН)
  • Д.Бадарсан (АН)

15-р тойрог
 

  • Х.Болормаа (АН)
  • Б.Эрдэнэсүх (АН)

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ (Мандатын тоо - 4)

16-р тойрог
 

  • Н.Батсүмбэрэл (МАН)
  • Б.Мөнхбат (МАН)

17-р тойрог
 

  • З.Төмөртөөмөө (МАН)
  • Л.Ариунтуяа (МАН)

ХАН-УУЛ ДҮҮРЭГ (Мандатын тоо - 6)

18-р тойрог
 

  • Ж.Алдаржавхлан (МАН)
  • Б.Мягмар (МАН)

19-р тойрог
 

  • Л.Отгонбаатар (АН)
  • Б.Өнөбат (МАН)

20-р тойрог
 

  • Б.Одсүрэн (МАН)
  • П.Ганзориг (ХҮН)

БАГАНУУР ДҮҮРЭГ (Мандатын тоо - 2)

21-р тойрог
 

  • С.Даваасүрэн (МАН)
  • Т.Отгонболд (МАН)

БАГАХАНГАЙ (Мандатын тоо - 1)

22-р тойрог
 

  • С.Эрдэнэбаяр (МАН)

НАЛАЙХ ДҮҮРЭГ (Мандатын тоо - 2)

23-р тойрог
 

  • Ч.Раднаабазар (МАН)
  • Б.Нэргүй (МАН)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.33) 2020 оны 10 сарын 22

Дүүргүүдэд ямар хүмүүс сонгогдов мэдээлэл өгөөч

0  |  0
Top