Аравдугаар сарын 12-ноос арилжааны банкууд Ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн билээ. Одоогоор 38 иргэн зээлд хамрагдаад байгаа аж.
Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд ямар шалгуур хангасан байх ёстойг танилцуулъя.
ШААРДЛАГА
- Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх,
- Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан,
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох,
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох,
- Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байна,
Энэхүү шинэ журам шинээр зээлдэгчдэд үйлчлэх бөгөөд 2020 оны аравдугаар сарын 1-нээс өмнө 8 хувийн зээлээр орон сууц худалдан авсан хүмүүст хамаарахгүй юм. Харин 8 хувийн зээлээ төлж дууссаны дараа зургаан хувийн хүүтэй зээл авах боломж иргэдэд нээлттэй байх болно. 
Сэтгэгдэл ( 1 )
This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction and we await your urgent\ncompliance as our esteem patients are seriously waiting for kidney\ntransplant\nRegards.