ЦАГ АГААР: Өнөө шөнө зарим нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ

2020 оны 10 сарын 19

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэж зам даваа хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны аравдугаар сарын 20ы 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.

 

2020 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, талын нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top