Шатахуун, дизель түлшний үнийг тогтвортой барихыг ДААЛГАВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Засгийн газрын өнөөдрийн (2020.10.21) хуралдаанаас ирэх онд бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтворжуулах чиглэлээр ажиллаж, үр дүнг нь тухай бүрт танилцуулж байхыг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав.

Нэр бүхий 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагийн дүнд шатахууны жижиглэнгийн үнэ энэ оны 5-8 дугаар сард литр тутамдаа 1320-1400, 8-10 дугаар сард 1370-1450 төгрөг болж тогтворжсон байна.

Ингэснээр 8, 9, 10 дугаар сард иргэд, аж ахуй нэгжүүдэд долоон тэрбум гаруй төгрөгийн бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн тооцоо гарчээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 22

Угаасаа дэлхийд үнэ нь буурсан байхад

0  |  0
Иргэн(59.153.84.139) 2020 оны 10 сарын 21

1000 төгрөг болго\n

0  |  0
Top