Израиль Газын зурвас руу хариу цохилт өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Израилийн арми Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн дэд бүтэц рүү хариу цохилт өгсөн талаараа мэдэгджээ. Тэд Газын зурвасаас Израилийн нутаг руу ирсэн пуужингийн цохилтын хариуд агаарын цохилт хийсэн байна.

Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн буюу Палестины ХАМАС бүлэглэл нь 1987 онд Газын зурваст байгуулагдсан. Энэ бүлэглэл нь 2006 онд Палестины хууль тогтоох байгууллагын сонгуульд парламентын 132 суудлын 74-ийг нь авч, Газын зурвасыг хянаж байна. Тэд Израиль, Баруун эрэг, Газын зурвасын нутаг дэвсгэрийг хамарсан исламын үзэл санаан дээр тулгуурласан Палестины улс байгуулахыг хүсдэг. ХАМАС нь Израиль улсыг хүлээн зөвшөөрдөггүй.

ХАМАС нь Израиль болон тус улсын иргэдийн эсрэг халдлага үйлддэг. Израиль, АНУ болон бусад улсын энгийн иргэдийн эсрэг амиа золиослогчид олон удаа алан хядах ажиллагаа явуулсан учраас террорист байгууллагад тооцогддог юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top