Аймгийн Засаг дарга нар ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт (2020.10.15) болсон билээ. Тэгвэл ялалт байгуулсан нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, анхны хуралдаанаа товлож, удирдлагуудаа сонгож эхлээд байна. 

Тухайлбал, Сэлэнгэ аймагт МАН ялалт байгуулсан. Тэд Засаг даргаараа Ш.Оргилыг улираан сонгох шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны VII хуралдаанаар Ш.Оргилыг аймгийн Засаг даргаар улираан сонгох шийдвэр гаргажээ. Аймгийн Засаг даргад Ш.Оргил, О.Дамдинпүрэв нар нэр дэвшин өрсөлдөж, хуралд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь Шархүүгийн ОРГИЛЫГ дэмжсэн байна. Энэхүү шийдвэрийг шинэ бүрэлэхүүнтэйгээр хуралдах аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэж, батлах аж. Хуралдааныг ирэх баасан гарагт товложээ. Харин Сэлэнгt аймгийн ИТХ-ын даргаар Б.Нарантуяаг сонгожээ. Тус аймагт анх удаа эмэгтэй хүн ИТХ-ын даргаар сонгогдож байгаа аж.

Түүнчлэн орон нутгийн сонгуульд Иргэдийн хурлын 19 суудал авч, ялалт байгуулсан Булган аймгийн Ардчилсан намын дарга Б.Ариун-Эрдэнийг аймгийн Засаг даргаар сонгох дээр намын гишүүд санал нэгджээ.  

Энэ мэтчилэн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар эхнээсээ тодорч эхэллээ.

Харин Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн МАН-ын хурлыг 17.00 цагт товлоод байгаа юм. Эндээс Хотын даргад нэр дэвшигчээ тодруулна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НУТГИЙН ИРГЭН(103.80.210.18) 2020 оны 10 сарын 22

АЙМАГАА БӨХӨӨР УДИРДУУЛНА ГЭДЭГ ХАРАМСАЛТАЙ

0  |  0
лд(64.119.24.26) 2020 оны 10 сарын 21

энэ нөхдүүд үнэн нууц намтартай

0  |  0
Ariunaa(202.126.89.131) 2020 оны 10 сарын 21

Minii duu er hin

0  |  0
Ariunaa(202.126.89.131) 2020 оны 10 сарын 21

Minii duu er hin

0  |  0
Zochin(202.126.90.103) 2020 оны 10 сарын 21

Hamgiin gol ni shudarga setgeleesee ajillaj chadah uu

0  |  0
Top