Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр (2020.10.21) хуралдах товтой байсан ч хойшилжээ.
Учир нь, нийслэлийн МАН-ын хорооны хурал маргааш болно. Тус хурлаар Хотын даргад нэр дэвшүүлэх болон Нийслэлийн Иргэдийн хурлын даргад нэр дэвшүүлэх хүнээ сонгох юм.
Түүний дараа МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргахаар болжээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох аймаг, нийслэл, сум, дүүргийн Орон нутгийн сонгуульд МАН нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-т нь, 21 аймгийн 13-т нь ялалт байгуулсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ман-д ч түүнийг хүн гэж үзэх хүн олдохгүй л боловуу. Гэхдээ өөрийнх нь хүү шиг залууг нүүр хийх газаргүй болгож хавханд унагаад үр хүүхэд гэр бүл эцэг эхтэй нь хамт орон даяар шившиг болгох Хүүк эднүүст таатай аятай байгаа юм уу?? Арай л харгисуу? ?? Уг нь Хүүк чинь эдэнд ахын сэтгэлээр хандаж хүн байхыг заах ёстой атал урваж шарвахыг өдөөх нь юувэ?? Энэ тэ1дүү залууд итгэж сонгосон иргэдийг ч хүндэлсэнгүй. Хүүк иргэдрүүгээ бас нулимчихлаа. и