Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан МАН-ын Удирдах зөвлөлөөс аймаг, нийслэлийн МАН-ын хороодын дарга нарт чиглэл өгчээ.
Уг чиглэлд "Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн сонголтыг хүндэтгэн аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагыг томилох ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна" гэжээ.
Ингэхдээ аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга болон Засаг даргад нэр дэвшигчээ тодруулан зөвшилцөх саналаа МАН-ын Удирдах зөвлөлд ирүүлэхийг даалгасан байна.
Эрх баригч намынхан энэ удаагийн орон нутгийн сонгуульд наймаг дүүрэг, 13 аймагт ялалт байгуулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )