Аймаг, нийслэл, сум. дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн долоо хоногийн пүрэв /202.10.15/ гарагт болсон билээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тухайлбал, нийслэлийн найман дүүрэгт МАН ялалт байгуулсан юм. Ингэснээр дараагийн хотын дарга МАН-аас тодрох нь тодорхой болсон билээ.
Тэгвэл өнөөдөр /202.10.22/ Нийслэлийн МАН-ын хорооны хурал болно. Өөрөөр хэлбэл, тус намын хорооны 300 гаруй гишүүн хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчдээ тодруулна.
Харин Хотын даргад хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа юм. Тодруулбал, өдгөө нийслэлийг удирдаж буй Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва болон Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын нэр яригдаж байна.
Сануулахад, одоо хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж байгаа НИТХ-ын төлөөлөгчид өчигдөр (2020.10.21) хуралдаж, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны Баасан гаригийн 11.00 цагт хийхээр товлосон билээ. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулан, бүлгийн дарга нараа сонгоно. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлнэ.
НИТХ-ын Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь удирдана. Хуульд сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг тул МАН хуулийн дагуу эрхээ эдэлнэ.
Дашрамд тэмдэглэхэд, МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр (2020.10.21) хуралдаж, намаас НИТХ-ын болон Хотын даргад хэнийг санал болгохоо ярилцаж тохирно гэсэн мэдээлэл бий.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИАС
11 дүгээр зүйл. Хурлын даргыг сонгох
11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
11.2. Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.
11.3. Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.
11.4. Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.
11.5. Энэ хуулийн 11.4-т заасан нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ.
11.6. Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.
НИТХ-Д ШИНЭЭР СОНГОГДСОН 45 ТӨЛӨӨЛӨГЧ
-НИТХ-д МАН-34, АН (АН, ШИНЭН, МАХН)-8, ХҮН-3 суудал-
Сэтгэгдэл ( 1 )
дагва , алдаржавхлан 2 бол хийх хугацаа их байсан юу ч хийгээгүй энэ 2 ёстой хэрэггүй шүү