Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Д.Сумъяабазарыг дэмжинэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс хотын даргын томилгооны талаар ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа. Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөлөөс Д.Сумъяабазарыг Хотын даргад дэмжвэл БҮЛЭГ дэмжиж таарна" гэсэн байр суурь илэрхийллээ.
 
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 
 
Сануулахад, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон нийслэлийн МАН-ын хорооны V хуралдааны төлөөлөгчид өнөөдөр (2020.10.22) хуралдаж, УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргад дэвшүүлэхээр санал нэгдэн, шийдвэрээ гаргаад байгаа билээ. Мөн МАН-ын Удирдах зөвлөл ч үүнтэй санал нэгдэж, Нийслэлийн МАН-ын шат шатны байгууллагаас гаргасан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх саналыг дэмжин, баталсан болохыг эх сурвалжууд мэдээлж буй. 
 
Одоо МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд дахин хуралдаж байна. Хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны V хурлаас гаргасан шийдвэрийг хэлэлцэх ба үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр зарлаад байна. Ингээд хуулийн дагуу хотын даргын томилгоог маргааш болох НИТХ-ын хурлаар батламжлах юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.69.198) 2020 оны 10 сарын 23

hotod abchirsan sumiin tamgiin darga huuhnuud ch samarch bna daa

0  |  0
Иргэн(64.119.24.204) 2020 оны 10 сарын 23

МАН ч унах нүхээ өөрсдөө ухлаа . Сайн юм болж дээ

0  |  0
Бөх(202.179.24.227) 2020 оны 10 сарын 23

Юун албан иушаал эрх мэдэл вэ? Наадах чинь бөх хүн ш дээ. Бэлтгэл сургууль хийж байх хайран цагий нь алдагдуулаад үхэр монголчууд, өвөрхангайчууд.

0  |  0
Иргэн:(64.119.21.236) 2020 оны 10 сарын 22

УИХ дахь МАН-ын гишүүд Д.Сумьяабазраас залхсан уу? голсон уу? Ямартай ч жаахан холдуулах сонирхол давамгайлсан бололтой. Түүнээс биш УИХ-ын гишүүн гэсэн эрхэм албыг хотын дарга хэмээх аж ахуйн ”даргаар” солих шаардлага баймааргүйсэн.

0  |  0
Top