Одоогоор 38 иргэнд 6%-ийн хүүтэй ипотекийн зээл олгожээ

2020 оны 10 сарын 22

Ипотекийн 6%-ийн хүүтэй зээл олгох ажил 2020 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар энэ сарын 01-ний өдөр ипотекийн зээлийн санхүүжилтын журамд өөрчлөлт оруулж, баталжээ. Энэхүү журмаар 2020 оны аравдугаар сарын 01-ээс хойш зээлд хамрагдах хүсэлт гаргасан иргэд 6%-ийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Банкууд дээр зээл олголтын ажил эхэлчихсэн явж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 38 иргэнд 2.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байгаа аж.

Зээлд хамрагдахын тулд юуг анхаарах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "ТВ-8" телевизийн сурвалжлах баг Барилга, хот байгуулалтын яамнаас бэлтгэснийг хүргэж байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top