УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг УИХ-ын гишүүдийн ёс зүйн хариуцлагыг чангатгах шаардлагатай, чуулганы хуралдааны үеэр дэг зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцох нь зөв гэдгийг онцолж байлаа.
Тэрбээр “Энэ жил байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиож байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүлж, илүү сонгодог парламент болох боломжийг бүрдүүлсэн. Үүнийг дагаад парламентын дэгийг зөрчсөн, чуулганы хуралдаан тассалсан болон ёс зүйн бусад алдаа гаргасан гишүүдэд тооцох хариуцлагыг чангатгах ёстой. Дэг зөрчсөн гишүүдийг чууулганаас гаргах зэрэг хариуцлага ганцхан манайд гэлтгүй олон улсад байдаг жишиг. Тиймээс манай зарим гишүүд субьектив хүлээж авч, цөөнхийн бүлэг рүү хандсан гэж ойлгох нь буруу юм. Би 2004 онд Дэггүй парламент гэж бичиж байсан. Баруун европт Герман, Франц, Япон зэрэг улсад дэгийн зохицуулалт их нарийн байдаг. Чуулганы хуралдаанд оролцох эрхийг нь 30 хоногоор хасдаг. Зарим улсад тухайн сонгогдсон тойргийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарладаг. Мөн зарим улсад гишүүн үг хэлэхдээ цаасан дээр бичсэн үг уншихыг зөвшөөрдөггүй бөгөөд цээжээр ярих буюу амаараа илтгэх ёстой гэсэн нарийн дэг хүртэл байдаг” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Маш зөв ажил хэрэг болгох хэрэгтэй шүү.