Монгол, Оросын хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийг ШУУД ДАМЖУУЛНА

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг жил бүр зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн арга хэмжээ 60 дахь удаагийнх болж байна. Арга хэмжээний Нээлтийн ёслол болон Монгол, Оросын урлагийн одод оролцсон хүндэтгэлийн тоглолтыг өнөөдөр /2020.10.23/ 16.00 цагаас UBS телевизийн 400-гийн студиэс Монгол орон даяар ШУУД дамжуулна.

“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээний нээлт болон хоёр орны урлагийн одод оролцсон хүндэтгэлийн тоглолтыг Орост мөн шууд дамжуулах аж. Буриад улсын “Тивиком” телевизийн компани, Дорнод Сибирийн “ТиВиСи” телевизийн сувгаар явах шууд дамжуулалтыг Орост зургаан сая орчим орос болон монгол үзэгч үзэх юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top