Монгол Улсыг "Саарал жарсаалт"-аас гаргасныг ФАТФ-ын Ерөнхийлөгч албан ёсоор мэдэгдлээ.
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын төлөөлөгчид Монгол Улс “Саарал жагсаалт"-аас гарахад бэлэн болсон эсэхийг нягтлах, газар дээрх хяналт шалгалтыг энэ сарын эхээр Улаанбаатар хотноо ирж хийсэн. Хяналт, шалгалтыг газар дээр нь хийсний дараа ФАТФ манай улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргахаа эцэслэн шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл ФАТФ-ын нэгдсэн хуралдаан гурван өдөр үргэлжилж, өчигдөр /2020.10.23/ дуусчээ.
Тус хуралдаанаар Монгол болон Исланд улсыг "Саарал жагсаалт"-аас гаргасан гэдийг ФАТФ-ын Ерөнхийлөгч Маркус Плейер мэдэгдлээ.
Сонирхуулахад, ФАТФ-ын баг манай улсад ажиллахдаа төрийн 22 байгууллага, 19 аж ахуйн нэгж, мэргэжлийн 4 холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүнтэй уулзсан. Тэдний зүгээс тавьсан шаардлагатай холбогдуулан дараах төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид хийсэн ажлын тайлангаа хамгаалж, тайлбарлаж, тодруулганд хариу өгсөн байдаг.
Тодруулбал:
Мэргэжлийн холбоодын төлөөлөл:
Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл:
Сэтгэгдэл ( 2 )
Unuu margaashiig hydallaa argalsan hylgaichid alyyrchid har tamihchid hvnii hylgaichid yaj ichehgvi hydallaa shaaj bna ve .Ydahgvi neg musun har dansand neg musun shumbaidag bolnoo.\n
ФАТФ-ыг Элбэгдоржийн шүүгчид хуурчихжээ. Одоо Оюу-толгой, Эрдэнэтийн хулгайгаар анхан шатны шүүхээс ял авсан этгээдүүдийн хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хэрэгсэхгүй болгох ажээ. Элбэгдорж, Хурц нарын хэрэг ч хэрэгсэхгүй болох ажээ.