УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент 74 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн хоёр гишүүний нэг нь өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн бол нөгөө нь хууль, хяналтынханд баривчлагдаж ял сонссон билээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Ж.Эрдэнэбат гишүүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Түүнийг сонгуулийнхаа сурталчилгааг хийж байх явцад цагдан хорьж, зургаан жилийн хорих ял оноосон байдаг.
Гэсэн ч тухайн үед нэр дэвшин өрсөлдөж байсан Ж.Эрдэнэбат тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон юм. Хэдийгээр тэр шоронд ялаа эдэлж байгаа ч Төрийн ордонд өрөөнийх нь хаалга дээр "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат" гэсэн бичиг хадаатай бий.
Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Тэр гишүүнийхээ бүрэн эрхийг Хотын даргын албан тушаалаар сольсон билээ. Хэдийгээр Д.Сумъяабазар өөрөө Хотын дарга болохыг хүсээгүй гэх ч намын даалгавар, улс төрийн шийдвэр байсан тул аргагүй эрхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ тайлж, хотыг удирдахаар ажилдаа ороод байгаа юм.
Тэгвэл иргэд, сонгогчдыг төлөөлж парламентад 76 гишүүн байх ёстой. Гэвч өнөөгийн парламент 74 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймаг болон Сонгинохайрхан дүүргийн зарим иргэн төрд төлөөлөлгүй болсон гэсэн үг.
Харин хуулиараа нөхөн сонгуулийг ирэх оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаж явуулна. Тэр болтол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн парламент 76 биш 74 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь.
Сэтгэгдэл ( 5 )
74 76 ямар ялгаа байна, угаасаа иргэдийн төлөө зүтгэдэг билүү
Tertei tergui MAN luivardahiim chin songuuli yavuulj zardal urj baisnaas shuud 2 hunii tomilgoo l hiicheech dee
ЕРӨНХИЙ САЙД МЭДСЭН БОЛОВ УУ, ЭСВЭЛ ”ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН” ЮМ БОЛОВ УУ\n\nЗочин · [43.242.243.228] · 23 цагийн өмнөСАЙД ЁНДОН,ХАЛАМЖ ДААТГАЛ ДАРГА БУМЭРДЭНЭ НАРЫГ\nЭнэ одоо хувийн хөрөнгөө зарж тансаглаж байгаа хүн юма даа ,тийм биш бол шоронд хурдан хий тэгэхгүй бол одоо бүх хүн яг энэ Бумбазалилан шиг төрөөсхулгай хийж байгаа бас хийх гэж байгаа шүү дээ\n\nЗочин · [43.242.243.228] · 23 цагийн өмнө\nУлсын мөнгийг төрд төлүүлж шоронд хийлгээ\n\n
Сумъяабазартаа амжилт
Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх далд санаа.