221 иргэн 6 хувийн хүүтэй ИПОТЕКИЙН ЗЭЭЛД хамрагджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  олгох зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.

Тэгвэл уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш  аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар  нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгожээ.

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна гэж Төв банкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top