[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хумсаа байнга будах нь сөрөг нөлөөтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Хумсаа байнга будах нь сөрөг үр дагавартай байдаг аж. Ацетонтой хумсны будаг арилгагч бүтээгдэхүүнүүд болон чанаргүй хумсны будаг нь таны хумсны толиог гэмтээж, хумсны янз бүрийн өвчлөлд хүргэж ч болзошгүй.


Хумсны угт байдаг арьсыг авдаггүй

Хумсны угт байдаг арьс нь маш нимгэн бөгөөд хумсыг нянгаас хамгаалагч давхарга юм. Тиймээс түүнийг бүү аваарай. Энэ арьс нь хойш нь түлхсэн ч хэсэг хугацааны дараа эргээд хэвэндээ ордог. Хойш нь түлхэж болно, харин авч болохгүй.

Хумс орчмын арьсандаа тос түрх

Зөвхөн гарын арьсандаа бус хумсны орчмын арьсанд ч бас чийгшүүлэгч тос түрхээрэй. Энэ нь түүнийг хуурайших ба гэмтэхээс хамгаална.

Зузаан будаж болохгүй

Та хумсаа будахаа хааяа завсарладаг ч байсан нэг будахдаа хэт зузаан буддаг бол алдаа хийж байна. Хумсны толионы ихэнх нь кератины эвэршсэн уураг, тослог хайрс болон уснаас бүрддэг. Тэднийг удаан хугацаанд будагтай байлгах нь гэмтээж болзошгүй тул гарын хумсыг хамгийн ихдээ хоёр долоо хоног будагтай, харин хөлийн хумсыг хамгийн ихдээ нэг сар будагтай байлгаарай.

Хумс засалтыг цэвэр орчинд хийнэ

Маникюр буюу хумс засалтыг сайн гэрэлтүүлсэн орчинд хийнэ. Будахын өмнө хуучин лакны үлдэгдлийг арилгаж, хуурайны тусламжтайгаар хумсны хэлбэрийг засдаг. Мөн хумсны арын арьсыг түлхэх, эргэн тойронд сөрдийсөн арьсыг янзлах үеэр багаж хэрэгслээс элдэв халдвар авах эрсдэлтэй тул ариун цэврийн шаардлагыг бүрэн хангасан газраар үйлчлүүлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top