Н.Өнөрцэцэг: Зариг.мн сайтын болон миний хувийн мэдээлэлд надад мэдэгдэлгүйгээр үзлэг явууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Монполимет" компанийн нэхэмжлэлтэй хэрэгт Монголын хуульчдын холбоонд хандаж, өмгөөлөл хүслээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр ““Монполимет" компанийн нэхэмжлэлтэй Зариг.мн сайт, Н.Өнөрцэцэг нарт холбогдох хэрэг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар нэг жил, гурван сар гаруйн хугацаанд явж байна. "Монполимет" компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав Цагдаагийн ерөнхий газарт надтай холбоотой гурван гомдлыг гаргасан байдаг. Эдгээр гомдолд миний зүгээс баримтаа хамгаалж, мэдүүлгээ өгснөөр хэргүүд хэрэгсэхгүй болж, гишүүн асан Ц.Гарамжавыг гүтгээгүй байна гэдэг нь тогтоогдоод хэрэг хаагдсан. Гэтэл гишүүн асан Ц.Гарамжав ХУД-ийн Иргэний хэргийн шүүхэд дахин гомдол гаргаж, өнгөрсөн зунаас хойш хоёр удаа шүүх хурал товлогдсон ч тэдний талаас өмгөөлөгч хэргийн материалтай танилцан, өмгөөлөгчөө солих гэж байна гэх мэт шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар байгаа. Баримтаа хамгаалаад шүүх хуралд дахин оролцъё гэхээр шүүх хурал болохгүй мөртлөө шүүх дээр гишүүн асан Ц.Гарамжавын талаас ажиллагаа явуулаад байна.

Маргалдаж байгаа сэдвээр энэ маргааныг дуустал ямар нэгэн байдлаар мэдээ, сурвалжилга дахиж нийтлүүлэхгүй байх гэдэг хоригийг шүүхээс гаргуулж тавилаа. Мөн миний болон зариг.мн сайтын нүүр хуудас, фэйсбүүк, твиттер хаягт энэ сарын 27-ны өдрийн 11.30-17.30 цаг хүртэл “Тухайн мэдээллээ баримтжуулж авах гэсэн юм” гэдэг шалтгаанаар үзлэг хийлээ. Тухайн үзлэгийг хийх шүүхийн шийдвэрийг надад мэдэгдээгүй. Энэ асуудал зөвхөн Н.Өнөрцэцэг гэдэг хүн, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нарын хоорондын маргаан биш. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав давуу байдал, нөлөөллөө тогтоогоод байгаа үйл явцууд ажиглагдаж байж болзошгүй байгаа учраас олон нийтэд хандаж байна. Мөн тус компанийн зүгээс олон өмгөөлөгч авч байна. Энэ хэрэг нэр төрөө сэргээлгэх гэсэн хэрэг байснаа сүүлдээ улсын нууцтай холбоотой болоод явчихсан. Үүнд, хууль хяналтын байгууллагынхан, хуульч, сэтгүүлчдээс зөвлөгөө, дэмжлэг хүсэж байна. Монгол Улсад мөнгөтэй хүн яагаад ийм айхтар том байдаг юм бэ гэдгийг гайхаад барахгүй байгаа" гээд өмгөөллийн тусламж авах хүсэлтээ Хуульчдын холбооны төлөөлөлд өгсөн юм.

Харин Монголын хуульчдын холбооны төлөөлөл хүсэлтийн хариуд "Манай холбоо хоёр үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Хууль эрх зүйн чиглэлээр нийтэд тустай үйл ажиллагаа явуулах, төлбөрийн чадамжгүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй хороодуудыг ажиллуулдаг. Энэ чиг үүргийн хүрээнд таны хүсэлтийг хүлээж авлаа. Эргээд хариу мэдэгдэнэ" гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(66.181.182.102) 2020 оны 10 сарын 29

Сэтгуулч ээ оороо бас жаахан сэзхуун зангаа татаж соелтой бай хэт иххуний нэр торд халдсан турэмгий зан чинь юунд ч хургэж болзогуй бусад сэтгуулчээсээ суралц

1  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 10 сарын 29

neg ih gaihah hereeggui ene chini kommunist niigem

1  |  0
Top