КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 114 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээлснээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 114-өөр нэмэгдэж, нийт 26385-д хүрчээ.

Өмнөд Солонгост шинээр илэрсэн 114 тохиолдлын 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол нийт 24227 хүн эдгэрсэн байна.

Тус улсад хоногт нэг хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 463 болжээ. БНСУ хоногт 14253 иргэндээ коронавирусний халдварын шинжилгээ хийсэн байна. Одоогийн байдлаар нийт 2 612 231 хүнийг шинжилгээнд хамруулснаас 2 559 473-ынх нь хариу сөрөг гарч, 26373 хүний хариу хүлээгдэж байгаа аж. Тусгаарлалтад 1695 иргэн байна.

 

Top