НИТХ-ын ээлжит сонгуульд Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгуулсан билээ. Тэгвэл тус дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2020.10.30/ 11:40 цагт эхэлсэн.
Тэгвэл дөнгөж сая Сүхбаатар дүүргийн Засаг даргад Х.Болормаагийн нэрийг дэвшүүллээ. Дүүргийн нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар түүнийг улираан сонгохоор болж, нэрийг нь Хотын даргад хүргүүлэхээр тогтлоо.
Харин Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Энхболдыг сонгосон.
Дашрамд дуулгахад, өчигдөр /2020.10.29/ Сүхбаатар дүүргийн АН-ын хороо хуралдаж ИТХ-ын даргад Б.Энхболдыг, Засаг даргад Х.Болормаагийн нэрийг дэвшүүлж, сонгохоор тохиролцсон билээ.
Сэтгэгдэл ( 5 )
атаархагсад үхэхнээ сайн хүн болсон байна МАН хүчин хулгайчууд сөнө
Ард иргэдийг хүлээж авдаггүй сонин авгай байна лээ. Үнэнч шударга юм энэ хүнд байхгүй. Чи Баттулгын түлхээсээр дүүрэгт хурган дарга хийж байгаа . Арай арай
Болимоор юмаа...арай ч дээээээ......
Сайн хадам ахын хүчээр мөнгө тарааж гарсан даа.
Bayar xyrgej amjilt xysie