Хүүхдээ хаясан эмэгтэйг олох гэж зорчигчдоо нүцгэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Энэ сарын эхээр Катарын Дохагаас Сидней явах гэж байсан Qatar Airways компанийн онгоцны зорчигчдод энэ явдал тохиолджээ.

Дохагийн “Хамад” нисэх буудлын жорлонгоос дөнгөж төрсөн нялх хүүхэд олдсоноор үйл явдал эхэлсэн юм. ВВС агентлагийн мэдээлснээр нисэх буудлын захиргаанаас хэн нэг үйлчлүүлэгч ариун цэврийн өрөөнд хүүхэд төрүүлээд хаясан байна гэж үзэн, хэрэгтнийг олох ажилд гарсан юм. Ингээд Дохагаас Сидней явах Qatar Airways компанийн онгоцны зорчигчдын дундаас насанд хүрсэн бүх эмэгтэйг буулгаж, түргэн тусламжийн машинд оруулан, чармаа нүцэглэн, эмнэлгийн үзлэгт оруулсан байна. Тэдний дунд Австралийн иргэн 13 эмэгтэй байсан бөгөөд Засгийн газартаа гомдол гаргаснаар энэ явдал ил гарсан юм.

Австралийн Гадаад хэргийн сайд Мэрис Пэйн “Катарын нисэх буудалд болсон явдалд бид анхаарал хандуулж байгаа. Энэ бол урьд өмнө үзэгдэж, сонсогдоогүй доромжлол гэж үзэж байна” гэж мэдэгдсэн байна.

Хэдий зорчигчдыг шалгасан ч хүүхдийн ээжийг олоогүй гэнэ. Мөн бусад нислэгийн зорчигчдыг шалгасан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sku(103.140.10.238) 2020 оны 11 сарын 03

te1 bidda we huuhdee hayahdaa ydag llr we te huuusee demjij bnu

0  |  5
Зочин(103.57.95.240) 2020 оны 11 сарын 03

Мөнхнаран ээжээ

0  |  1
Top