Булган аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг сонголоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд Булган аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан билээ.

Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2020.10.30/ болж, хуралдаанаар Булган аймгийн АН-ын хорооны дарга Б.Ариун-Эрдэнийн нэрийг Засаг даргад нэр дэвшүүлж, төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжсэн байна. Шинэ Засаг даргын нэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулахаар хүргүүлжээ. 

Харин Булган аймгийн ИТХ-ын даргаар Д.Эрдэнэбат ажиллахаар болсон байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(202.126.90.87) 2020 оны 11 сарын 02

anand bazar sain ajilsan bain shuu hoer tald mash sain guij bn

0  |  0
Zochin(202.126.89.173) 2020 оны 10 сарын 31

MAN hun tomilooroi.

0  |  0
Top