Химийн төв лабораторийн шинэ барилгын зураг төслийн ажил эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

 Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн харьяа Химийн төв лабораторийн шинэ барилгын зураг төслийн ажил эхэлсэн байна. Тус химийн төв лабораторийн шинэ барилга барих саналыг 2013 онд гаргасан байдаг. Одоогийн лабораторийн барилга нь чанарын шаардлага хангаагүй, химийн бодисын ууршилт ажлын байранд их тархдаг, агааржуулалтын систем муутай зэрэг нь ажиллагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эдгээр үндэслэлээр стандартын барилга барих шаардлагатай болжээ. Шинээр барих барилгыг орчин үеийн инноваци, технологийн дэвшил шингэсэн, хэсэгчлэн хагас автоматжуулсан лабораторийн цогцолбор байдлаар барихаар төлөвлөж байна.

Энэ барилга ашиглалтад орсноор манай улсад төдийгүй Азийн хэмжээнд тэргүүлэх орчин цагийн лаборатори болох боломжтой юм. Лабораторийн барилгын зураг төслийг гаргаж, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Зураг төслийн ажлын гүйцэтгэгчээр Пи Ай компани ажиллаж байгаа бөгөөд ирэх оны 2 сард бэлэн болох юм. Харин шинэ барилгыг 2021 онд багтаан ашиглалтад оруулах ажээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top