ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын газар нутгаар дамжуулах төслийн талаар “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага мэдээлэл өглөө.
“Евразийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг дэлхийн тэргүүлэгч компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү хийн хоолой Монгол Улсын газар нутаг дээгүүр 1000 орчим км үргэлжлэх бөгөөд барилгын үед 3700 орчим хүн ажиллаж, ашиглалтын явцад 1300 гаруй хүн байнгын, 5000 гаруй хүн дам ажлын байртай болж, жилд 1 тэрбум ам.доллар олох боломжийг бий болгоно” гэлээ.
Сануулахад, Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн есдүгээр сарын 23-нд “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа “Энэ сарын сүүл гэхэд “Газпром”-ын төлөөлөл манай улсад ирж, маршрутаа эцэслэхээр байна” гэж байв. Түүний хэлснээр манай зүгээс төв магистрал төмөр замынхаа шугамыг дагаж маршрутыг тогтоох санал тавиад байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Хятад авах хийн хэмжээгээ багасгаад байхад өөрсдийгөө битгий өндөр тавиад бай. Авах эзэнгүй хийд яах гэж хоолой барих юм бэ.
хэрэг байна уу гуйгаад байхад уулын толгой ширтээд байсан тэр хооронд Монгол улс сүйрчихээгүй биз дээ тойруулаад тавина биз унаж байгаа бөхийг татаж босгодоггүй юм .баяжихад зусар саад болно доо
Хэрэггүй дээ. Тэр манайхыг тойруулж тавьсан хоолойгоороо дамжуулна биз. Хоолойгоо дагаж эрх ашиг нь улам лав сууна, хоолойн аюулгүй байдлыг хангах үүднээс гээд л түүрүү барь дээрэлхээд л эхлэнэ дээ. Украйныг хар л даа. Аль дээр л манайхаар дайруулж тавиач гээд байхад их зан гаргаад байсан, одоо тэгээд тойруу замаараа явуулна биз бидэнд ямар хамаатай юм бэ?! Наад газын хоолойноос холуур байсан нь дээр дээ!