Орон нутгийн найм дахь удаагийн сонгууль энэ сарын 15-ны өдөр улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдсан билээ. Орон нутгийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан хэмээж байгаа ч хүчтэй сөрөг хүчин гэдгээ нотлон харуулсан АН-ынхан найман аймаг, нэг дүүрэгт ялалт байгуулсан юм. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, засаглах эрхтэй болсон бөгөөд сүүлийн найман жилийн хугацаанд ардчилалд үнэнч сонголт хийсэн цор ганц дүүрэг хэмээн нэрлэж болно. Тус дүүрэгт АН-аас 26, МАН-аас тав, ХҮН-аас хоёр, бие даагч хоёр сонгогдож, нийт 35 төлөөлөгчийг бүрдүүлсэн. Тэгвэл өнөөдөр хуульд заасны дагуу Сүхбаатар дүүргийнхэн ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийж, дүүргийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа сонгов.
Анхдугаар хуралдааныг хамгийн өндөр настай төлөөлөгч нь даргалж явуулдаг хуультай. Энэ үүднээс хурлыг өнөөдөр Р.Чогжмаа гуай даргалсан юм. Тэрбээр хурлын эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлын дарааллыг төлөөлөгч нарт уншиж, танилцууллаа. Хуваарийн дагуу эхлээд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргыг сонголоо. ИТХ-ын даргад Б.Энхболдыг дэвшүүлж, олонхийн саналаар баталсан юм. Дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд нь 1982 онд төржээ. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй нэгэн аж. Түүнийг сонгогдох үеэр төлөөлөгч нарын зүгээс “Дүүрэгт ялалт байгуулсан эрх баригч хүчний хувьд цөөнхийн дуу хоолойг сонсож, санал шүүмжлэлийг хүлээн авч байгаарай. Дүүргийнхээ хөгжлийн төлөө нам, эсвэл харгалзахгүй ажиллаарай. Залуу хүн учир итгэл найдвар болоод өндөр хүлээлттэй байгаа” хэмээн үгээ дайж байлаа.
Түүний дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргад Х.Болормааг улираан томилох саналыг төлөөлөгчдийн олонхи нь дэмжсэн билээ. Засаг дарга Х.Болормааг томилох үеэр “Хийж, хэрэгжүүлэх өчнөөн ажил, төсөл, хөтөлбөр танд бий. Үүнийгээ үргэлжүүлэн ажиллаарай. Боловсрол, эрүүл мэнд болоод Сүхбаатар дүүрэгт өөрчлөлт, шинэчлэлтийг хийгээрэй” хэмээн төлөөлөгчид хэлж байсан юм. Ингээд, дүүргийн шинэ ИТХ-ын дарга болон улиран томилогдсон Х.Болормаа даргаас ирэх дөрвөн жилд сүхбаатарчуудын хөгжлийн төлөө ямар ажил хийх вэ гэдгийг нь тодруулав.
Х.Болормаа: Илүү сайн ажиллаарай гэж бидэнд итгэл үзүүлсэн
Овог нэр: Хөххүүгийн Болормаа
Төрсөн он: 1969 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн.
Төгссөн сургууль: • 1977-1987 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургууль
• 1987-1992 онд Техникийн их сургууль
• 2003-2004 Бүгд найрамдах Энэтхэг улсад Гадаад хэлний дээд сургууль
• 2010-2012 онд Удирдлагын академи
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, Хүнс, нийтийн хоолны технологич-инженер, Төрийн удирдлагын менежер Ажлын туршлага:
• 1993-1994 онд Улаанбаатар ресторанд ээлжийн ахлагч, зохион байгуулагч • 2003-2006 онд “ТэмүүлТэргэл” ХХК-д менежер
• 2007-2012 онд “БДТТ” ХХК-ийн захирал
• 2008-2012 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга
• 2012-2016 онд дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
• 2016-2020 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Сонгуульт ажил:
• 2004 оноос дүүргийн АН-ын хорооны гишүүн
• 2008 оноос Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн, Зөвлөлдөх хорооны гишүүн
• 2013 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
• 2016 оноос Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
• 2016 оноос Сүхбаатар дүүргийн АН-ын дарга
• 2016-2020 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
• 2020 оны 10 сарын 23-наас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
• 2020 оноос дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
Гавьяа шагнал:
• 2009 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”
• 2014 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны “Лиш” одон
• 2014 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны 90 жилийн ойн медаль
• 2014 онд Нийслэлийн 375 жилийн ойн медаль
• 2015 онд Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн медаль
• 2015 онд “Алтангадас” одон
• 2019 онд Нийслэлийн 380 жилийн ойн медаль
• 2020 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль
Гэр бүлийн байдал: Нөхөр, хүү, охины хамт амьдардаг.
-Иргэдээ төрд төлөөлж, тэдэнтэйгээ ойрхон байна. Сүхбаатар дүүргийн хөгжилд анхаарлаа хандуулан ажиллах болно гэдгээ энд онцлоё. Хамгийн чухал нь цөөнхийн үгийг сонсоно. Нам, эвслийн ялгаа гаргалгүй иргэд, сонгогчдынхоо итгэлийг алдахгүй зүтгэж, хичээх болно.
ОВОГ НЭР: Бөхчулууны Энхболд
ТӨРСӨН ОН: 1982 он
МЭРГЭЖИЛ; Улс төр судлаач, Эрх зүйч, Төрийн Захиргааны менежер
ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ; Улс төрийн шинжлэх ухааны докторант, Харьцуулсан эрх зүйн магистр
АЖЛЫН ТУРШЛАГА 2003-2005 Соросын Сангийн “ Мэтгэлцээн Хөтөлбөр” Нээлттэй Мэтгэлцээний Холбооны Гүйцэтгэх Захирал 2005-2006 Ньюком групп, Мобиком корпорацийн мэргэжилтэн 2006-2007 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академид багш 2007-2008 Ардчилсан намын нарийн бичгийн дарга 2008 оноос Хүний Нөөцийн Академийн Үүсгэн Байгуулагч 2012-2016 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга 2016-2017 НҮБ-ын Засаглалын хөтөлбөрт зөвлөх 2017-2018 Сингапурын Үндэсний их сургуулийн дэргэдэх Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн магистрын хөтөлбөрт суралцсан. 2018 оноос Хүний Нөөцийн Академийн захирлаар ажиллаж байна. БОЛОВСРОЛ: 1989-1999 Ерөнхий Боловсролын Ирээдүй цогцолбор сургууль 1999-2003 МУИС-Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль, Улс Төр Судлалын Тэнхим 2011 Жорж Масоны их сургуулийн Хүний нөөцийн Удирдлагын мэргэжлийн зэрэг( PHR) 2010-2012 АНУ-ын Индианагийн Их сургуулийн Хуулийн сургуулийг Магистрын зэрэгтэй төгссөн. 2017-2018 Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийг Магистр зэрэгтэй төгссөн.
Сэтгэгдэл ( 8 )
Дарга гээд байгаа энэ мангас шиг царайтай авгайгын зургыг СБ дүүргийн иргэдэд тараавал ахиж Ардчилсан намд санал өгөх хүн энэ дүүрэгт олдохгүй дээ, Бах шиг С. Эрдэнийн муухай төрх яаж АН-г нэр хүндгүй болголоо доо. Улс Төрд залуу царай их нөлөөтнй
Зайлцгаа
ХУРАЛДААНЫ ДОТООД ЖУРАМ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛААД БАТЛУУЛЧИХАЖ ЧАДАХГҮЙ ЧОГЖМАА / ИЧИХГҮЙ ДЭРГЭДЭЭ ХҮН ГУЙЖ СУУЛГААД НӨГӨӨДӨХ НЬ Ч УЧРАА МЭДЭХГҮЙ ДУРТАЙ НЬ АРГАГҮЙ ГҮЙЖ ОЧИЖ СУУГААД / МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ НЭР ДЭВШҮҮЛСЭН НЬ ӨНӨӨГИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН АН ДҮР ТӨРХИЙГ ИХ ИЛ ТОД САЙН ХАРУУЛЖ БАЙНА ДАА. ИЙМ ХҮМҮҮС ТА БИДНИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭХЭЭР НЭГ Л БИШЭЭ. НААД ИНДЭР ДЭЭР ЧИНЬ ТЭГЖ ДУРТАЙ 1 ХЭЛТСИЙН ДАРГА УХААННЫ ХҮҮ МЭТИЙНХ СУУГААД БАЙДАГ ЮМ БИШЭЭ ТИЙМ УЧРААС АНХ ДУГААР ХУРАЛДААНЫГ ХАМГИЙН АХМАД НЬ УДИРДАНА ГЭЭД ХУУЛЬЧИЛЧИХСАН БАЙДАГ ШҮҮ ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧМАА ЯАСАН БЭ сая энэ сэтгэгдэл о
ХУРАЛДААНЫ ДОТООД ЖУРАМ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛААД БАТЛУУЛЧИХАЖ ЧАДАХГҮЙ ЧОГЖМАА / ИЧИХГҮЙ ДЭРГЭДЭЭ ХҮН ГУЙЖ СУУЛГААД НӨГӨӨДӨХ НЬ Ч УЧРАА МЭДЭХГҮЙ ДУРТАЙ НЬ АРГАГҮЙ ГҮЙЖ ОЧИЖ СУУГААД / МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ НЭР ДЭВШҮҮЛСЭН НЬ ӨНӨӨГИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН АН ДҮР ТӨРХИЙГ ИХ ИЛ ТОД САЙН ХАРУУЛЖ БАЙНА ДАА. ИЙМ ХҮМҮҮС ТА БИДНИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭХЭЭР НЭГ Л БИШЭЭ. НААД ИНДЭР ДЭЭР ЧИНЬ ТЭГЖ ДУРТАЙ 1 ХЭЛТСИЙН ДАРГА УХААННЫ ХҮҮ МЭТИЙНХ СУУГААД БАЙДАГ ЮМ БИШЭЭ ТИЙМ УЧРААС АНХ ДУГААР ХУРАЛДААНЫГ ХАМГИЙН АХМАД НЬ УДИРДАНА ГЭЭД ХУУЛЬЧИЛЧИХСАН БАЙДАГ ШҮҮ ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧМАА ЯАСАН БЭ сая энэ сэтгэгдэл о
хурал удирдаад хэлэлцэх асуудал, дотоод журам батлуулчихаж чадахгүй /хүн гуйж дэргэдээ суулгаад, нөгөөдөх нь ч дуртай гүйж ирж суугаад ичихгүй юм даа/ энэ авгай мэтийг нэр дэвшүүлсэн гээд бодохоор эннэ АН даанч дээ . Наад индэр дээр чиньхуралдаан удирдалцана гээд 1 хэлтсийн дарга ухаанны хүү учраа мэдэхгүй ирээд суучихдаг юм бишдээ.
ӨӨ Элбэгдорж эрлийз хужаа хамаатандаа очиж АН-гишүүн болж байсан юмуу мөн дөө Зүүнхараа бүгд Мие Энх-н хамаатангууд .Төрөл төрөлөөрөө гэж ,
Баяр хүргэе ажилд нь амжилт хүсье энэ олон граш, машины зогсоол хомс, эргэн тойрон архины дэлгүүр, энэ сөх ийн асуудал ялангуяа сөх-789 ганбаатар захиралтай ядахдаа замын цаадах шиг болгох талаар, гэх мэт асуудалд анхаарал аа хандуулахыг хүсч байна эвлэлдэн намчирхахгүй ажиллах санал гаргасанд талархаж байна дахин баяр хүргэж амжилт хүсье
Зайлаа Болормаа авгай ичээчээ Авлагч архичин Мөрийтэй тоглоомчин казино Баттулга чи ямар шуналтай п... Вээ