Г.Ёндон “Монголросцветмет” дансанд сургалтын төлбөрийг буцаан шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 31

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “ГЁТЕ” дунд сургуульд сурдаг  хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг  “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн баримт ил болсон.

Г.Ёндон нь 2018 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны долоодугаар сарын 08-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон юм. Тэгвэл тэрбээр  “Монголросцветмет” ТӨҮГ-ийн дансанд сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг буцаан шилжүүлжээ. 

Энэ асуудлаас үүдэн Г.Ёндонг сайдын суудлаас огцорч, сургалтын төлбөрийг буцаан төлөх ёстой гэдэг шүүмжлэл өрнөж эхэлсэн.

Харин Г.Ёндон "Өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу зохицуулагдсан зүйл" хэмээн тайлбар өгч байсан юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа "Г.Ёндон сайд болохоос өмнө байгууллагын дотоод журмын дагуу сургалтын төлбөрийг төлүүлсэн юм билээ" гэх тайлбарыг өгсөн. 

Тэгвэл Г.Ёндон  “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10 сая 700 мянган төгрөгийг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн дансанд буцаан шилжүүлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн:(122.201.22.95) 2020 оны 11 сарын 02

Ямартай ч буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн байхад сайдын суудалд залрах нь хэтийдсэн хэрэг биз ээ. Шудрагын сэлмээ сугалсан Ерөнхий сад маань нэгийг тунгааж байгаа болов уу?

0  |  1
шуналын тулам(103.80.210.18) 2020 оны 11 сарын 01

ХАР НОВШ. АЖЛААС НЬ ХАЛАХ БҮРЭН ҮНДЭСЛЭЛТЭЙ. ХАНАЖ ЦАДДАГГҮЙ гахай.

0  |  0
Шунал(202.179.27.22) 2020 оны 11 сарын 01

Төрийн сайд шуналтай байна гэдэг нэг л биш ээ нэг л юм хэлээд байна даа. Хэрэгт ороогүй дээрээ огцорчихвол яасан юм бэ дээ?

1  |  0
Орор(103.212.117.248) 2020 оны 11 сарын 01

Гуцалгүй огцроо буцааж шилжүүлэх ялыг чинь хөнгөлөхгүй ээ

2  |  0
Zochin(66.181.161.23) 2020 оны 10 сарын 31

Улсын мөнгийг авчихсан байхад яадаг юм бэ. Зүгээр ш дээ. Нэхвэл эргүүлээд л өгчихнө биз. Нэхэхгүй бол чимээгүй авчихна. Тэгээд л болоо гэх маягаар л төрийн албаныхан боддог болохоор муу жишиг тогтохоор болж байх шиг байнаа даа

1  |  0
zochin(59.153.115.164) 2020 оны 10 сарын 31

shunal

1  |  0
зочин(180.235.184.5) 2020 оны 10 сарын 31

одоо бадамсүрэнгээр хүүхдийнх нь сургалтын төлбөр, машин, массажны сандлын үнийг буцаан төлүүлэх хэрэгтэй

1  |  0
Дарь(64.119.27.189) 2020 оны 10 сарын 31

овоо доо. ёс суртахууны шинэ кодекс.

0  |  0
Top