КОВИД-19 | Хятадад хоногт 71 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 31

БНХАУ-д хоногт коронавирусний халдварын 33 идэвхтэй болон 38 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн байна. Хятадын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдсэнээр шинэ тохиолдлууд Шанхай, Тяньжин, Сычуань, Жэзянь, Гуандун, Хэбэй, Өвөр Монгол, Хунань болон Юньнаньд бүртгэгджээ.

Урд хөршид одоогоор коронавирусний халдвартай 299 хүн эмчлэгдэж байгаагийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Харин 13280 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа гэнэ.

Хятадад 13 төрлийн вакцин туршилтын шатандаа яваа юм.

 

Top