КОВИД-19 | Францад хоногт 49 мянган хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 31

Францад хоногт 49215 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. Тус улсад нийт халдварын тоо 1 331 984 болжээ.

Францын Эрүүл мэндийн албанаас мэдээлснээр хоногт 256 хүн нас барсан байна. Нийт 36565 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Тэгвэл Бразилд хоногт 22282 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт өвчлөлийн тоо 5.5 сая давжээ. Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 508 хүн нас барсан байна.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Эдуард Пазуэлла коронавирусний халдвар авч, эмнэлэгт хэвтжээ.

 

Top