520 иргэн 6 хувийн хүүтэй ИПОТЕКИЙН ЗЭЭЛД хамрагджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 520 иргэн ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамрагджээ.

Орон сууцны ипотекийн жилийн 6 хувийн хүүтэй зээлийг  энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хүсэлт гаргасан иргэдэд олгож эхлэх зохицуулалттайгаар хэрэгжүүлж эхэлсэн.

Түүнчлэн 29 –ний өдрийн байдлаар нийт 520 иргэнд 37.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр олгосон байна. Үүнээс хөдөө орон нутгийн 145 зээлийн хүсэлтэд 7.8 тэрбум төгрөгийн зээл  олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top