Их Британийн ханхүү Уильям оны эхээр коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн гэж хатан хааны ордонтой ойр эх сурвалж мэдээлжээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу эцэг Чарльзтайгаа ойролцоо үед халдвар авсан гэж үзэж байгаа гэнэ.
“Sun” сонинд мэдээлснээр, 38 настай ханхүү Уильям коронавирусний халдвар авсан талаарх мэдээллийг олон нийтийг сандаргахаас сэргийлэн нуужээ.
Уильямыг ордны эмч нар нь эмчилж, Засгийн газрын удирдамжийн дагуу Норфолк дахь гэрт нь тусгаарласан гэж “Sun” сонины мэдээнд өгүүлсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )