Асгат ашиглалтад орвол жил бүр 250 сая ам.долларын импортыг орлоно гэв

2020 оны 11 сарын 02

“Эрдэнэс Монгол” компани ирэх жилүүдэд  Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, кокс, ган төмөрлөг үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортын нэг төрөл бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна гэж компанийн шинэ захирал А.Хаянхярваа мэдэгдлээ.

Асгатын ордын  төслийг “Эрдэнэс Стийл” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд жилд 500 мянган тонн металлургийн кокс, 300 мянган ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жил бүр 250 сая ам.долларын импортыг орлоно гэв.

Сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүргийг өгч байсан юм.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэрээ “Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Асгатын орд  үр өгөөж өндөр орд биш. Энэ ордод хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Орд руу хүрэх зам өмнө нь  тавьсан ч үйлдвэрлэл эхлүүлэх болбол тэр  зам  хангалтгүй” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.136) 2020 оны 11 сарын 02

за ингэж хэлж байгаад эднар шаана шүү

0  |  0
Top