КОВИД-19 | БНСУ-д хоногт 97 хүн өвчилж, хоёр хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 97-гоор нэмэгдэж, нийт халдварын тоо 26732 болжээ. Шинээр илэрсэн 97 тохиолдлын 18 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Тус улсад нийт 24395 иргэн эдгэрсэн бол 468 хүн нас баржээ. Нас баралт хоногт хоёроор нэмэгдсэн байна.

Өмнөд Солонгост нийт 2 636 650 иргэнээ шинжилгээнд хамруулснаас 2 584 394 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, 25524 хүний хариу хүлээгдэж байгаа аж. Тусгаарлалтад нийт 1869 хүн байгаа гэнэ.

БНСУ-д 46 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдардаг. Тэдний дийлэнх хувийг 20-45 насныхан эзэлж байгаа аж.

 

Top