Монголбанк аравдугаар сард 2.1 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.3 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тонн үнэт металлын 17.5 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.
Аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тн үнэт металл худалдан авчээ.
2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)


Сэтгэгдэл ( 0 )