Туркийн Цагдаагийн газраас Истанбул хотын нэгэн зочид буудалд ОХУ-ын “дархлагдсан хулгайч” Гурам Чихладзег баривчилжээ.
“Прайм Крайм”-д бичсэнээр Гурамыг хоёр хамсаатантай нь баривчилсан бөгөөд буудлын өрөөнөөс нь гурван гарбуу, холбооны хэрэгсэл олдсон байна.
Гурамыг өнгөрсөн зун Туркаас албадан гаргасан ч Андрий Малый гэдэг нэрээр Украины хуурамч бичиг баримтаар дахин хил нэвтэрсэн байжээ. 2020 оны эхээр тэр Азербайжаны мафийн босс Лоту Гулиг алах гэж завдсан хэргээр Туркт баривчлагдаад суллагдаж байсан юм.
Лоту Гули наймдугаар сарын 19-нд буудуулж, амиа алдсан бөгөөд энэ хэрэгт Гурам ямар холбоотой нь одоогоор тодорхойгүй байна.
36 настай Гурам Чихладзе 2006 онд Буриадын шоронд ял эдэлж байхдаа Буриадын эрүүгийн ертөнцийг атгасан. Энд тэр татвар хурааж, гэмт бүлэглэлүүдийг удирдан, үйл ажиллагааг нь зохицуулдаг гэж ОХУ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Minii and sain zaluu shu mujik
za hustaa l buriadiig atgasan ch geh shig lalariig tegej davraahgui ee manai buriaduud!!!!
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37