Хөрөнгө оруулалт татах дараагийн ТОМ ОРДУУДЫГ нээх ёстой гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Хайгуулын салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг гол салбар учир дараагийн томоохон ордуудыг нээн илрүүлэхийн тулд зайлшгүй эрэл хайгуул хийж байж уул уурхайн салбар урт хугацаандаа тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ гэж УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдэгдлээ.

Тэрбээр “Дисковер Монголиа” чуулга уулзалтад “Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбарын оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэл тавьж, “Тусгай зөвшөөрөл болон орон нутгийн харилцаа”сэдэвт панель хэлэлцүүлэгт оролцсон юм.    

Засгийн газар, УУХҮЯ-аас  ойрын жилүүдэд энэ салбарт баримтлах  үндсэн бодлого  олборлолтоос боловсруулалт руу шилжих үе шатыг хангахад чиглэх болно. Ирэх дөрвөн жилд стратегийн томоохон орд, газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Тиймээс Засгийн газар, УУХҮЯ, ГХЯ-аас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр тодорхой санал санаачилгууд гарган ажиллаж байна гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2025 оны 03 сарын 13

Бүү шаа лалараа хужаагийн бөгс долоогчоо далд ор.

1  |  0
Заагч(202.179.31.251) 2025 оны 03 сарын 13

Бүү шаа лалараа хужаагийн бөгс долоогчоо далд ор.

1  |  0
Заагч(202.179.31.251) 2025 оны 03 сарын 13

Бүү шаа лалараа хужаагийн бөгс долоогчоо далд ор.

1  |  0
Top