КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 118 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Өмнөд Солонгост хоногт 118 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Тус улсад нийт халдварын тоо 26925 болсон байна. Шинээр илэрсэн 118 тохиолдлын 20 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол аж.

БНСУ-д цар тахал эхэлснээс хойш нийт 24616 хүн эдгэрсэн бол 474 хүн нас барсан байна.

Одоогийн байдлаар 2 662 260 хүнийг шинжилгээнд хамруулснаас 2 611 080 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Өмнөд Солонгост хоногт 10 хүнийг тусгаарласан бөгөөд нийт 1835 хүн тусгаарлалтад байгаа аж.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразилд коронавирусний халдварын тохиолдол мөн эрс нэмэгджээ. Хоногт 11843 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тоо 5 566 049 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.

Тус улсад хоногт 243 хүн нас барсан байна.

 

Top