Хадгаламж, зээлийн хоршоодын тоо энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч 248 болж, 73.182 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна.
Хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрчээ. Хадгаламжийн хэмжээ 163.6 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсөж 171.2 тэрбум төгрөгт хүрснээс 88.4 хувийг хэвийн зээл, 7.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт олгосон зээлийн 70.8 хувь нь хэрэглээнд, 12.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 5.9 хувь нь ХАА-н салбарт олгогджээ. Хоршоодын гишүүдийн мөнгөн хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.46 хувьтай, зээлийн хүү 2.85 хувьтай гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )