“Баянбулаг”, “Олдохын хүрэн бор” омгийг баталгаажууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж,  Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өсгөн үржүүлж байгаа мах бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омог,  Дундговь аймгийн Хулд суманд үржүүлж буй мах ноосны чиглэлийн “Олдохын хүрэн бор” тэмээний омгийг  баталгаажуулжээ. 

“Баянбулаг” омог нь тал хээрийн бүсийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шим өндөр, жингийн алдагдал бага, зүс жигд омог хэмээн судалгаа шинжилгээг хийсэн албаныхан онцолж байв.

 Энэ цөм сүрэг үндсэн ашиг шим нь ноос, бусад омгийн хониноос  тослог бага, чийг өндөр, уургын агууламж ойролцоо махны гарцтай юм.  “Олдохын хүрэн бор” омог нь мах, ноос, сүүний ашиг шим өндөртэй.

Энэхүү тэмээ тус бүрийн махны ашиг шим Монгол үүлдрийн тэмээнээс 68.8-163.8 кг-аар илүү байгаа юм. Тэмээний амьдын жингийн нэмэгдлээс малчдын олж буй  нэмэлт орлого толгой тутамд 67.3 мянган төгрөг байна гэж Ажлын хэсгийн тайланд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top