Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өсөж 2,601.2 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнтэй харьцуулахад 7.1 хувьтай тэнцэж байна.
ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 1926 нэгжээр буурч 17532-д хүрэв. Мөн III улиралд нийт 40.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 63.5 хувиар буурсан байна.
Нийт арилжааны 1.4 хувийг Засгийн газрын үнэт цаас, 13.1 хувийг компанийн бонд, 85.4 хувийг хувьцаа тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 28.9 хувиар буурч дөрвөн төрлийн 472.2 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагджээ.
Сэтгэгдэл ( 0 )