Ардчилсан намын Их хурал ИРЭХ 7 ХОНОГТ болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

АН-ын дарга С.Эрдэнэ болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа ялалт байгуулж чадаагүй гэх шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэж өгсөн билээ. Түүнээс хойш өнөөдрийн хүртэл АН даргагүй, өөрийн гэсэн намын байргүй явж байгаа юм. 

Тэгвэл тус намын Их хурал ирэх долоо хоногийн даваа /2020.11.16/ гарагт болно.

Энэ удаагийн Их хурлаар ямар шалгуур хангасан хүнийг АН-ын даргаар сонгох эсэхээ тодорхойлж, нэр дэвшигчдээ тодруулахаар төлөвлөөд байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top