Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЛЯН ШАНЬ ФҮ-Д ЛИНЬ ЧҮН ОРШИВ
БЯНЬ ЖИН ХОТНОО ЯН ЖЫ СЭЛЭМ ХУДАЛДАВ
Өгүүлэх нь, Линь Чүн тэрхүү баатар эрийг үзээд сайтар шинжилбээстэргүүнд дүгрэг залаат малгай, цагаан торгон цамц, ёнхор бүсбүсэлж, хөх эрээн өмд хөлд гөрөөсний арьс гутал өмсчээ. Биеийн өндөрдолоон тохой илүү нүүр тас хар армаг тармаг улаан сахал малгайгаа артийш хаян цээжээ задгай бас тэргүүнд хоёр эвэр ургажээ. Үүнд Линь Чүнүүр хүрч нүд бүлтийлгэн, даруй гар хөдөлгөн очиж үг дуугүй зууралдан,сэлэм хөдөлгөн гучин хэдэн удаа зөрөлдөж, хэн хэн дийлэхгүй харааханялгараагүй байтал уулын оройгоос нэгэн хүн өндөр дуунаар өгүүлрүүн: -хоёр сайн эр байлдахаа зогсоо хэмээсэнд өөд харваас Ван Лунь, Ду Чянь,Сүн Вань гурав цэрэг дагуулан уулаас бууж ирээд асууруун: - та хоёрынзэвсэг хэрэглэх нь үнэхээр хувилгаанаас өөргүй ажээ.
Гагцхүү энэ хар нүүрт баатар танай эрхэм овог, дээд алдар хэн боловхэмээн ёслон асуусанд тэр хүн өгүүлрүүн: - миний овог ян нэр жы бяцханцагт жү ши шалгаж мөн түшмэл сууж явсан, зарлигаар Хуа Ши Ган хувинавчрахаар яваад миний цаг буурсан тул тэрхүү хувинг усанд алдаж түүнээсэгэж чадсангүй явсаар сая сонсвоос уг хэрэг нэгэнт барагдсан тул хуучинхэвээр нутаг газар буй хэмээн бага сагаа юмаа зарц хүнд үүргэж, танай уулныёроолоор өнгөрч явтал санаандгүй та нарт булаалгав. Одоо нэгэнт та минийбиеийг таньсан тул, миний юм бүрнээ гэдрэг өгвөөс ямар буй хэмээхүйд ВанЛунь өгүүлрүүн: - чиний цол хөх нүүр догшин гөрөөс хэмээн цол олсон ЯнЖы бус буюу хэмээсэнд Ян Жы даруй мөн хэмээв.
Үүнд Ван Лунь өгүүлрүүн: - ах таны эрхэм овог сонссоор ихэд удав. Энэөдөр завшаанд нэгэнт учирсан тул хоосон илгээх ёс буй буюу. Эрхбиш доодгэрт өөд болж цай амсахыг хүсмүй хэмээсэнд Ян Жы зөвшөөрөн, даруйнэгэн хэдэн хүн онгоц авчирч хамт суун, уулнаа орой дээр хүрч Жү И Тиндорж Ян Жы, Линь Чүн нарыг өргөмжлөн суулгаж, даруй доод ардад тушаан,хуримын ширээ бэлтгэж, архи шаардан уулгаж, их л хөгжимтэйеэ найрлахдунд Ван Лунь дотроо сэтгэрүүн: - Ян Жыг мөн оруулж аваад манай нөхөрболговоос сайн билээ хэмээн санаж Ян Жыгийн зүг өгүүлрүүн: - Линь Чүнболбоос их ял үүсгэж, уг нутгаас зайлж энд ирсэн тул, эрхэм та мөн хэрэгхалдсан хүн тул бид нэгэнт энд учирсан атал мөн журмаар ханилж, алтмөнгийн жингээр, хоёр архийг аягаар ууж, өнө удаан хамт жарган сууваасямар буй хэмээсэнд Ян Жы хариу ёслон өгүүлрүүн: - Ах нарын өршөөлхайрыг дүү би үтээрхвээс яахин зохимуй. Гагцхүү миний садан ах дүү нар лугаа учирч, ач хариулах чухал хэрэг буй тул аргагүй буцахыг хүсмүй.Эрхмүүд миний боодол юмыг хайрлаваас би эртхэн зам явахыг бодсугайхэмээхүйд Ван Лунь маргаж өгүүлрүүн: - явах боловч манай энд эрхбишнэгэн шөнө хонож, маргааш явбаас юун үл болох газар буй хэмээсэнд ЯнЖы арга барагдаж, даруй хүлээн түүнээс ихэд архи ууж, хоёр жин болтолнайралж, орой болсны хойно сая унтацгааж, өглөө эрт босч мөн Ян Жыгүдэх архи будаа бэлтгэн барьж, түүнээс Ян Жыгийн боодлыг авчирч тушаанөгөөд, цэрэг дуудаж онгоц бэлтгэн салах ёсыг ёслон, гар барилцан хамтонгоц сууж Ян Жыг үдэж явуулав. Түүнээс буцаж ирээд Ван Лунь ЛиньЧүнг дөрөвдүгээр удаад суулгаж Жү Гүй тавдугаар болгож, үүнээс хойш ЛянШань Фү-д таван сайн эр сууж, их дээрмийн үйл үүсгэхийг үл өгүүлмүй.
Өгүүлэх нь, Ян Жы тэр өдөр лян шань-аас гарч нэгэн хүнийг олжхөлслөн дамнуур дамжуулан бянь жин хотод хүрч, тэр хүний хөлсийгөгч, нэгэн дяньд бууж, нэгэн хэсэг мөнгөөр архи авчруулан ууж, хувийнмөнгөөс дээд доод түшмэдэд бэлэг хүргэж, уг тушаалаа олж авах хэмээсээраливаа юмаа барж, арай хэмээн бага төлөвтэй болох үед Гао тай вэй хэмээхтүшмэл Ян Жыгийн уг халдсан хэргийг байцаан үзэж, даруй зэмэлж уурланөгүүлрүүн: - Чиний үүсгэсэн хэргийг үзвээс дахин тушаалд явуулж болохгүйхэмээн нэр зэргийг эвдэж, Ян Жыг зандран хөөж гаргав. Ян Жы аргабарагдан, уур хүрч, өөрийн буусан буудалдаа эгэж ирээд, сэтгэрүүн: - ЛянШань Фүгийн Ван Лунь намайг ууландаа сууж хамт нөхөрлөе хэмээсэн ньтустай санаа ажгуу. Хэдий тий боловч би сайн хүний үр, тэдний хулгай нарлугаа хэрхэн хамт ханилж болмуй. Мөн Гао тай вэйгийн ийнхүү хорлохыгбас ч урьдаас хянасангүй, мунхаг болов хэмээн ганцаар маш бухимдангомдож, тэсч байн чадахгүй болж суусаар мөн хэдэн өдөр өнгөрөөд, гартбүхий зоос мөнгөө зарж дүүргээд, гайхаш барагдаж дотроо сэтгэрүүн: -миний гарт хоосон болоод өдөр өнгөрөх бэрх тул, одоо биеийг хамгаалахэрдэнийн сэлмээ худалдаж, түр амьдарсугай хэмээн бодож, сэлмээ авч,зээлэнд одож, хоёр цаг илүү зогсовч нэг ч хүн асуухгүй тул, тянь хань чяохэмээх их үймээний газар очиж нэгэн хэсэг зогсвоос тэнд цугласан олон хүнзэргээр бутралдан аманда хашхиран өгүүлрүүн: - хүн нар даруй зайлтугай.Их аварга могой ирэв хэмээн ийш тийш тархмагч Ян Жы гайхан сэтгэрүүн:- энэ газар хаанаас аварга могой ирмүй хэмээн дөрвөн зүг ажиглан үзвээс ерюм үзэгдэхгүй байтал гэнэт холоос нэгэн хав хар нүүртэй маш өндөр нэгэнхүн согтсон мэт гуйван дайван гэлдрэн алхалж явсаар яв цав Ян Жыгийнзүг тулгаран ирэв. Ян Жы үзвээс тэр нь Бээжин хотод нэр алдаршсан үүдийгэвдэгч үсгүй могой хэмээн цол авсан Ню Эл хэмээгч хүн ажгуу.
Зам зээлээр хүнийг гишгэлэн явагч хүн даруй мөн ажгуу. Энэ хүнийгКай Фэн Фү яаман хэдэн удаа барин чадсангүй, тэрсэлгүү балмад нь машхэтэрчээ. Ню Эл Ян Жы лугаа уулзсан төдий даруй өөрийн сэлмийг татангаргаж асууруун: - Чи энэ сэлмийг ямар өртгөөр өгмүй хэмээхүйд Ян Жыгурван мянган зоосоор худалдмуй хэмээсэнд Ню Эл даруй тоомсорлохгүй өгүүлрүүн: - би гучин зоосоор авсугай, чиний энэ ямар эрдэм буй, гучинзоосоор ававч бас мах хөшиглөж болмуй хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: -энэ үзэхүйд хөх төмөр боловч хүнийг алахад цус наалдахгүй ирд үс тавинүлээвээс даруй тасармуй. Төмрийг гурил мэт цавчмуй хэмээсэнд Ню Эласууруун: - тийм болбоос зоос цавчиж үзсүгэй хэмээн даруй хорин гуулинзоос гаргаж, давхар тавьж нэг цавчсан даруй цөм хоёр анги болгов. Хажуудбайгаад үзсэн хүн нар гайхалдав. Ню Эл асууруун: - одоо хэний үсийгтаслах хэмээн даруй өөрийн үснээс нэгэн хэсэг авч сэлэмний ирд тулгажнэгэнтээ үлээсэн даруй бүгд тасарч хийсэв. Ню Эл өгүүлрүүн: - гуравдугаарнь хүнийг алахад цус наалдахгүй хэмээсэн биш үү, одоо чи нэгэн хүнийгалжнад үзүүлтүгэй хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - учиргүйд хүнийг яахин алжболмуй. Чи нэгэн нохой авчиртугай, би чамд цавчин үзүүлсүгэй хэмээхүйдНю Эл уурсан: чи угаас хүн алахад цус алдахгүй хэмээсэн бөгөөтөл юунд хүналахгүй Ян Жы мөн уур хүрч, тийн болбоос чи эс авбаас барав уу, учиргүйдби хүн алахгүй хэмээхүйд Ню Эл энэхүү сэлмийг би эрхгүй авмуй хэмээхүйдЯн Жы чи авбаас даруй зоосоо өгтүгэй хэмээн өгүүлэвч Ню Эл мөн өгөхгүй,Ню Эл хүчээр авах хэмээвээс Ян Жы мөн өртөггүй өгөх хүн бус. Түүнээс үгтэмцсээр даруй хэрэлдэн харилцаж бас даруй занчилдан, Ян Жы гэнэт уурхүрч Ню Элийн аюулхайн тус хоёр удаа хатгаваас Ню Эл даруй цус цуврангазар унаж үхэв. Тэнд цугларан байсан хүн цөм Ян Жыг сайн эр хэмээнзэргээр сайшаан магтаж баярлав. Ню Эл энгийн өдөр олныг хэтэрхийдарлан зовоож хашруулсан тул энэ өдөр хүн бүр өшөө бодож, үл хараах хүннэг ч үгүй. Ян Жы олон хүний зүг өгүүлрүүн: - зальхай хүн Ню Эл мин ийсэлмийг хүчирхэгээр булаан авах хэмээн намайг занчсанд би хүлээсэнгүй.Манай хоёр хүн даруй занчилдан би түүнийг сэлмээр хоёр удаа хатгажалсныг та бүхэн цөм нүд үзсэн тул надад гэрч болмуй.
Эдүгээ миний хамт явж Кай Фэн Фү яамнаа мэдүүлсүгэй хэмээсэндолон хүн бид дуртайяа гэрч болсугай хэмээн хэдэн зуун илүү хүн нартүрхрэлдэн Ян Жы сэлмээ барьсаар яамнаа ирж, бүгдээр их танхимын өмнөсөгдөв. Фү ин түшмэл үг асуухын урьд Ян Жы сэлмээ тавьж, урагш мөлхөнсөгдөж мэдүүлрүүн: - өчүүхэн иргэн би угаас дянь си вэй тушаалд явж ХуаШи Ган-ыг алдсан учир зэрэг эвдүүлж, даруй улирал буурч, гар мөхөс болж,аргагүйд эцэг өвгөдийн үлдээсэн эрдэнийн сэлмийг худалдахаар авч явталнэр гарсан харгис хүн үсгүй аварга могой хэмээгч Ню Эл тохиолдож өчүүхэнхүний сэлмийг нэгэн удаа тэнсэн үзэж амандаа худалдан авах хэмээвч амтохирсонгүйгээс гадна харин хүнийг алж үзэх хэмээн тэрслүү авирласандөчүүхэн хүн түүнд худалдан өгөхгүй хэмээтэл харин хар хүчээр булаан аваххэмээн шууд нударга далайн занчихад, өчүүхэн хүн гэнэт уур өрнөж, хүлцэнчадсангүй гарт байсан сэлмээр нэгэн удаа Ню Элийн биен зүг хөдөлгөсөндтэр даруй үхэв. Чухам үнэн нь энэ хэмээн мэдүүлсэнд фү ин түшмэл НюЭлийн угаас тэрслүү мууг мэдэх тул дэмий хэрэгсэхгүй байдал буй. Олонхүн энэ янзыг мэдээд зэргээр Ян Жыгийн нэгэн адил мэдүүлсэнд фү ин түшмэл Ян Жыг өчиг тогтоон авч, дахин нарийвчлан байцаасангүй, дөнгөөмсгөж, түр хүлээлгэн даруй шархагчийг гаргаж байцаан үзүүлсэнд үхдэлхүн амьддаа санаа болгоомжилсонгүй явж согтуугаар өөрөө ирт мэсэндтааралдаж онож олсон шарх нэгэн газар буй хэмээн батлах бичиг өргөсөндфү ин ноён Ян Жыг ерөн өдөр гянданд хорьж, хорин мод занчаад Бээжинхотын Да Мин Фү-д цэрэг болгож албаны хүн нарт харгалзуулан хүргүүлэв.
Үүнд тэр хотын олон хүн нар Ян Жыг хорт хүн Ню Элийн сөнөөгчгүйболгосонд хүн бүр баярлан гэр бүр сүслэн, ямагт Ян Жыг баатар эр дайсныгустгасан ачит хүн хэмээн магтахаар үл барам гянданд хоригдсон цагаасөдөр бүр сайн хоол умд аль амттай идэш юм тасралтгүй хүргэн ирж, асмордох цагт мянган илүү айл хүн нар хувь хувьнаас зоос мөнгө татварланЯн Жыд замын хүнс хэрэглэл болгож өгөөд, бас хүргэх албаны хүн Жан Лун,Жао Ху нарт тусгай их л бэлэг өгсөнд Ян Жы хэдий хүн алсан ялтан хэмээвчер өчүүхэн төдий зовсон учиргүй өөрийн эрхээр зам явсаар, тавны газартунталж, аравны газар хонож тэр нэгэн өдөр Бээжин хотноо хүрч ирээд,буудалд бууж нэгэн үе биеэ амарч, хоол унд идэж уугаад, хоёр албаны хүнЯн Жыг дагуулан албаны бичгийг авч Да мин Фү-ийн Лю Шөү Сы яамнаахүрч, гадаад их хаалгыг орвоос тэр өдөр нь хоёр сарын шинийн есний өдөражээ. Энэхүү яамны сайд болбоос Бээжин хотын цэрэг иргэнийг хамтаарзахирах эрхийг барьсан Лян Жүн Шү түшмэл. Овог Хуй нэр Ши Жие энэхүн Дунжин хотын тай ши түшмэл Цай Жингийн хүргэн ажгуу. Тэр өдөрЛю Шөү Тингийн их танхимаа сууж байтал хоёр албаны хүн нь Ян Жыг авчтанхимын өмнө ёслон мөргөж, албаны бичгээ өргөсөнд Лян Жүн Шүгийндоод хүн нар бичгийг тосч аваад, дугтуйг нээж дээш өргөсөнд тэрхүү түшмэлэхнээс адаг хүртэл нэгэн зэрэг үзэж, учрыг мэдээд Лян Жүн Шү Ян Жыгбайцаан асуусанд Ян Жы өөрийн явсан явдлаа бүрнээ тооцон мэдүүлсэндЛян Жүн Шү сонсоод Ян Жыгийн бие байдлыг үзэж сэтгэрүүн: - Энэ угтаасурвалжит түшмэлийн үр мөн. Тушаалд явсан хүн нэгэн цагт бодлого охорболж ийнхүү хэрэг үүсгэсэн ажаам. Гао тай вэй түшмэл алгуурлан авчсанболбоос бас ч өнгөрч болох асан ажгуу.
Үүнийг үзвээс тун өөдлөшгүй хүн бус мэт царай өнгөд шударгажурамтны янз илэрхий буй хэмээн бодож, Ян Жыгийн хүлээсийг тайлжтавин, хоёр албаны хүнд хариу бичиг өгч, хойш илгээгээд, Ян Жыд тушаанөгүүлрүүн: - Одоо чи нэгэнт цэрэг болсон хүн тул хичээн болгоомжилж,эрдмийг боловсруулан байтугай. Эрт орой зарлахыг хүлээгтүн хэмээнтушаасанд Ян Жыг хишигт мөргөж боссонд нэрийг цэргийн данснаатэмдэглэж, Лян Жүн Шү түшмэлийг Ян Жыг бусдаас илүү чухал үйлэндхэрэглэж дээш болгох санаа төрөв. Маргааш эрт Лян Жүн Шү цэргийнхорооны их бага түшмэл ба хоёр жигүүрийн жанжингуудад цаазын сумөргөж, зарлан цаазалж өгүүлрүүн: - Энэ өдөр хотын зүүн этгээдэд саруулгазар цэргийн хороо татаж, их цэргүүд боловсруулан үзмүй. Та олон түшмэлбүгд цэрэг бүгдээр мордож очигтун хэмээн тушаасан, хэн аюулгүй зөрчмүй.
Нэгэн агшнаа хэнгэрэг дэлдэн, харанга цохиж, бүрээ үлээн, тул далбаа,хиур мандуулан их цэрэг хөдөлж хотоос хол хороон байгуулж анги ангиартэгшлэн жагсааж, Лян Жүн Шүгийн зарлигийг хүлээн бэлдэж зогсов.Лян Жүн Шү хүрч ирээд үзвээс хамаг цэрэг зэр зэвсгийг засцгаан бэлдэжтушаалыг хүлээн авмуй. Хоёр этгээдийн тэргүүлсэн жанжин Лин Чэн, ВэньДа хоёр хөмсөг атируулан уурласан байдлаар огт ажрахгүй сандалд суунбуй. Үүнд Лян Жүн Шү олны зүг нэгэнт ёсолж, даруй төв сууринд суусан,даруй олон түшмэд цэрэг зэргээр ёсолж барсны хойно, Лян Жүн Шү цааззарласан даруй олон, цэрэг баглаа баглаагаар ангилан, тус тусын харвахнамнах, жад сэлэм эргүүлэх, байлдах зэргийн эрдмийг боловсруулж, буутавих хэнгэрэг харангын дуунд газар түрхэрмүй. Лян Жүн Шү Ян Жыгдуудаж өгүүлрүүн: - Би энэ өдөр чиний эрдмийг тэнсэж үзээд сайн болбооснэгэн тушаал хүргэмүй. Гагцхүү чиний чадах эсэхийг мэдэхгүй хэмээсэндЯн Жы мөргөн мэдүүлрүүн: - өчүүхэн хүн угаас цэргийн эрдэм төсөөлөх ньарван найман зүйлийн байлдах, дайлдах, алавхийх, жагсаал жагсах зэргийгбүрнээ чадмуй хэмээсэнд Лян Жүн Шү баярлан өгүүлрүүн: - чи тийм болбооссурсан эрдмээ олны өмнө нэгэн зэрэг үзүүлэгтүн хэмээсэнд Ян Жы захэмээн даруй урт жадыг барьж, тосох, хатгах, бие хамгаалах зэрэг ба сэлэм,шийдэм, илд тэргүүтэн өөрийн эрдмээ нэгэн удаа гаргахад Лян Жүн Шүмагтан өгүүлрүүн: - Үүнийг даруй хэрэглэж болмуй. Эдүгээ улс төрд баатарэр чухал хэрэглэх цаг тул үүнд фү пай зэрэг шагнаж, морин, хуяг, дуулга,зэвсэг шагнаж өгөгтүн хэмээв. Ян Жы даруй хишигт мөргөж, хуяг дуулга,өмсөж, улаан, шар, цагаан өнгийн гурван өнгийн далбааг барьж, их цэргийгтаван анги хуваан жагсааж, их цэргийн дунд Ян Жы сүр үзүүлэн, хэдэнзэрэг нэвтлэн гарч, дайран орох, зууралдан байлдах зэргээр боловсрууланбарсны дараа, бүх түшмэд цэргийн ард сайн эр хэмээн сайшаан магтав. ЯнЖы бас дахин мордож морины дээрээс сум харваж, хойноос довтлон гүйж,газар унахын урьд шүүрэн авч мөн газар хатган давшин явж, сугалан авчбайхыг Лян Жүн Шү үзээд даруй Ян Жыг дуудаж өгүүлрүүн: - чиний сурсанэрдмийг би мөн үзэв. Улс төрд хэрэглэж болмуй. Гэвч би бас чамайг баатаржанжин Жоу Жинь лүгээ нэгэн удаа байлдуулж үзсүгэй, чи тэр хүнтэйаймшиггүй эсэргэцэн чадах хүчин буй буюу хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн:- доод хүн нэгэнт хүчин тэнсэлж дээр доорыг үзэхийг хүсэх тул дийлдэхбайтугай амиа алдавч өчүүхэн төдий үл гомдмуй гэх ч байтугай дээд сайдтэнгэр мэт өршөөл хайрлаж байтал өчүүхэн хүн тэнхрэх цаг олдвоос зузааначийг хариулж барах цаггүй хэмээн мөргөж босмогц, Лян Жүн Шү нь ЖоуЖиньд өгүүлрүүн: - Баатар мэргэн дүү чи энэхүү Ян Жы лугаа нэгэн удаа иххүчнээр үүнийг тэнсэж үзтүгэй чухам ямрыг бид бүгдээр үзье хэмээсэнд жаожин дотроо ихэд уурлаж бодов. Энэ муу ялтан хулгай аймшиггүй над лугаахүчээ үзэж эсэргүүцэе хэмээх буюу хэрхэвч навширтал залхаан, олны өмнөичиргэл үзүүлэн мохоомуй хэмээн маш догшиноор ууртайяа хуяг дуулгааөмсөж, урт жадыг барьж, морин унаж, Лян Жүн Шүгийн танхимын өмнө аянга мэт хашхиран өгүүлрүүн: - Ян Жы өчүүхэн хулгай над лугаа тэнсэхчадал буй аваас одоо дайран иртүгэй хэмээсэнд Ян Жы энэ үгийг сонсоодмөн уур хүрч дотроо сэтгэрүүн: - би үүнд муу санасангүй байтал энэ хариннамайг өчүүхэн хулгай хэмээн хараах буюу. Энэ өдөр чам лугаа эр эмээялгасугай хэмээн даруй морин унаж, илд далайн дайран орж, энэ хоёр хүнхүчин гаргаж зууралдан байлдахыг үзсэн хүн нар алийг нь ялгаж танихгүйболов. Ян Жы, Жоу Жинь нарын хэн дийлэхийг дараа бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )