С.Одонтуяа: Тэтгэврийг 500.000 болгох хуулиар Засгийн газарт хүсэлт хүргүүлсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2020.11.09/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдрийн 500 мянган төгрөг гэдэг бол 150-хан ам.доллар л болно. Зарим иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Нийт 275 мянган ахмад байдаг. Тэтгэврийг 500 мянган төгрөг болгох хуулийн төслийг өргөн барих ажил үргэлжилж байна" гэв. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Засгийн газраас санал авахаар хүсэлт хүргүүлсэн. Одоогоор санал нь ирээгүй байна. Үүнийг ирэхээр нь дахин бүлгээр хэлэлцэж, мэдээлэл өгнө. Өнөөдөр 275 мянган иргэн 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Нийт 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас олох зэргээ олох зорилготой байгаа юм" хэмээн нэмэлт мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад(192.82.70.76) 2020 оны 11 сарын 09

Одонтуяаа одоо 500000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудыг 1 сая авдаг болгох уу. Чи хариул даа.

0  |  0
Нарантуяа(66.181.161.123) 2020 оны 11 сарын 09

Хөдөө гандаж хөлгүй болсон болхоо сарын 350хаан ч хүрэхгүй юмаа сүүлд орсон хүмүүс өндөр тогтоох юм жаахан будлуун бичсэн уучилаарай

1  |  0
???(103.57.93.31) 2020 оны 11 сарын 09

500 авдаг хүмүүсийг нь яах гэж бн хөлс хүчээ шавхсан хүмүүсийг доромжлоод бну зориуд санаатай хүмүүсийг хагаралдуулах гээд бну

2  |  0
lol(66.181.161.39) 2020 оны 11 сарын 09

saihan pop avgaii bn daa.

1  |  0
Top