Д.Тогтохсүрэн: Д.Өнөрболор гишүүнийг АТГ-аас шалгаагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2020.11.09) хуралдлаа. Хуралдаанаар намынхаа дотоод асуудал болох гишүүдийн ёс зүй, хариуцлага болон хуралдаанд оролцож байгаа байдал зэргийг хөндөж ярилцсан байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Бүлгийн дотоод зохион байгуулалт, байнгын хороо болон нэгдсэн чуулганд оролцож байгаа байдлын талаар хэлэлцсэн. Энэ хүрээнд хуралдааны Дэгийн тухай хуулийг бага зэрэг чангатгаж байна. УИХ-ын тухай хуульд гишүүдийн хариуцлагатай холбоотой өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор Дэгийн хуульд хуралдааны хугацаа, гишүүдийн хариуцлага, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудалд өөрчлөлт орж байгаа. 

Өнгөрсөн долоо хоногт манай бүлгийн гишүүн Д.Өнөрболорыг шалгаж байна гэдэг мэдээлэл цацагдсан. Д.Өнөрболор гишүүн надаас энэ талаар тодруулж өгөхийг хүссэн. Би АТГ-аас тодруулга авсан, АТГ үгүйсгэсэн" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top