Стартап Маркетинг Спэйс: Манлайллыг хөгжүүлэх сургалтууд нээгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Эрхэм хүндэт бизнес эрхлэгч энтрепренерүүд, удирдагч манлайлагчид, залуус аа.

"Стартап Маркетинг Спэйс" ХХК нь "Азийн манлайллыг хөгжүүлэх сүлжээ" ТББ-тай хамтран ээлжит нэгэн арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна.

Энэ жил дэлхийн хаана ч бай бид олон сорилттой тулгарч байна. Бизнесүүд удааширч эсвэл бүр хаалгаа барихыг бид харлаа. Бизнесийн манлайлагч, энтрепренерийн хувьд бидний ихэнх нь хүмүүсээ болон байгууллагаа хэрхэн удирдахаа шийдэхэд хүндрэлтэй байгаа байх? Эдийн засгийн хямралаас үүдсэн стресс, цочролыг бизнес маань хэрхэн давах вэ?

Одоогийн үйлчлүүлэгчид Харилцагчдаа яаж хадгалан үлдэх вэ? Би дахиад шинээр эхлэх болвол яах вэ? Ямар шинэ бизнес эхлэж болох вэ? Хэрэв танд эдгээр асуулт тулгарч байгаа бол "Unleash Summit 2020" яг танд зориулагдаж байна.

"Unleash Summit 2020" нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа шилдэг гүйцэтгэх захирлууд, бизнесийн аваргууд, сэтгэлгээний удирдагчдаас үнэлж баршгүй сургамж, ойлголтуудыг суралцах боломжийг Танд олгох болно.

Илтгэгчдийн танилцуулгыг ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй үзнэ үү!

Та бизнесээ урагшлуулахын тулд хэрхэн зогсоох боломжгүй эрч хүчийг бий болгох талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна уу? Нийгмийн энтрепренерүүд, бизнесийн манлайлагчид хүмүүсийн амьдралд хэрхэн өөрчлөлт бүтээж байна вэ? Хөгжиж буй орнуудад энтрепренершип чадавхийг сайжируулах нь яагаад зайлшгүй хэрэгцээтэй вэ? гэсэн агуулгын хүрээнд суралцах боломжтой болно. Конференц арваннэгдүгээр сарын 19-21-нд 19:30-22:30 цагт онлайнаар явагдах болно.
 

  • БҮРТГЭЛ: https://forms.gle/2aPhQWF86XbgTX5s7
     
  • Данс: Голомт банк 3635147042 (MNT) "Гарааны бизнес манлайлал" НҮТББ. Мөн SocialPay QR code-оор төлөгдөж болно.
     
  • Үндсэн төлбөр: 99,000₮
     
  • "Эртэч шувуухай" хөнгөлөлт: 77,000₮ (11-р сарын 13-г дуустал)
     
  • Оюутны хөнгөлөлт: 50% OFF (Имэйл эсвэл утасаар холбогдож оюутны үнэмлэхээ баталгаажуулна)
     
  • Групп бүртгэлийн хөнгөлөлт: 10+ хүн: 30% OFF 5+ хүн: 20% OFF ("Эртэч шувуухай" хөнгөлөлт давхар үйлчилнэ)
     
  • Дэлгэрэнгүй мэдээллийг www.unleashatwork.org хуудсаар болон info@asialeadershipdevelopment.org, +976-89001128, +976-88197620 утсаар холбогдох авна уу.
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top