Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны аравдугаар сарын 23-ны өдрийн чуулга уулзалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэснийг ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер албан захидлаар мэдэгдэж, баяр хүргэжээ.
Түүний захидалд: “Цар тахлын хүнд хэцүү цаг үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, дутагдлыг арилгах чиглэлээр дараах гол арга хэмжээг авч хэрэгжүүлснийг ФАТФ-аас сайшаан үнэлж байна.
Үүнд:
Иймд Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, цаашид тогтвортой хэрэгжүүлэхээр байгааг газар дээрх хяналт шалгалтаар баталгаажуулсны үр дүнд Монгол Улсыг ФАТФ-ын хяналтаас гаргахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийн талаар болон ФАТФ-аас Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах тухай шийдвэрийг ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр нийтэлсэн болно. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог улам бэхжүүлэн ажиллаж байгаа явдалд дахин баяр хүргэе” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )