Тавантолгойн станцын төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших талууд тодорлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

"Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшинэ гэж Засгийн газраас мэдээллээ.

Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгажээ

Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" компани хооронд байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны  долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө эхлүүлж, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрд(202.179.25.144) 2020 оны 11 сарын 12

Эрдэнэс таван толгой гэдэг олон нийтийн өмчийг авч эрх мэдэлтнүүдэд хувьд нь өгдөг компанийг татан буулгаж эрх мэдэлтнүүдийг хэрэгт орохоос сэргийлье.

0  |  0
Рхнэж(192.82.74.63) 2020 оны 11 сарын 11

Хүрэлсүх хаалттай тендер нэрийдлээр Оросын нэгэн компанид тендергүй өгөх яриа байна үнэн үү

0  |  0
Top