Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 393.9 мянган тонн үр тариа, 239.3 мянган тонн төмс, 111.9 мянган тонн хүнсний ногоо хурааж, 968.9 мянган тонн хадлан, 30.6 мянган тонн гар тэжээл, 3.2 мянган тонн дарш бэлтгэжээ.
Өмнөх оны мөн үеэс хураасан төмс 26.5 хувиар, хүнсний ногоо 22.8 хувиар тус тус өсөж, харин бэлтгэсэн хадлан 14.3 хувиар, бэлтгэсэн гар тэжээл 22.7 хувиар, хураасан үр тариа 0.8 хувиар, бэлтгэсэн дарш 39.6 хувиар тус тус буурчээ.
Хураасан үр тарианы 5.7-41.9 хувийг Сэлэнгэ, Төв, Булган, Дорнод, Хөвсгөл аймгууд, хураасан төмсний 13.6-63.5 хувийг Төв, Сэлэнгэ аймгууд, хураасан хүнсний ногооны 10.7-29.1 хувийг Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Ховд аймгууд тус тус эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )